COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Apple”, “Amazon” компани үгүйсгэсэн тул бичил чипний асуудлаар сонсгол явуулахгүй

2018 оны 10 сарын 08

Бичил чип компьютерийнх нь сүлжээнд нэвтрээгүй гэж мэдүүлж байгаа компаниудын мэдэгдэлд эргэлзэх шаардлагагүй гэж АНУ-ын Засгийн газар үзлээ. Тус улсын Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн амралтын өдөр гаргасан албан мэдэгдэлдээ “Хакердуулсан гэсэн компаниуд мэдээллийг үгүйсгэж байгаа тул сонсгол явуулах үндэслэлгүй” гэж тайлбарласан байна. БНХАУ-ын хакерууд бичил чип ашиглан “Amazon”, “Apple” зэрэг АНУ-ын 30 орчим компанийн мэдээлэлд нэвтэрсэн гэж “Bloomberg Businessweek” мэдээлсэн юм. Мэдээлэл дамжуулах, заавар хүлээн авах чадвартай энэхүү чипийг "Supermicro" компанид үйлдвэрлэсэн эх хавтанд суурилуулсан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Харин “Amazon”, “Apple” компаниуд чипний мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэхүү асуудлыг шалгах явц үргэлжилж байгаа юм байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595710
0 эможи

keyboard_arrow_up