COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Samsung Electronics: 2019 оноос санах ойн чипний үйлдвэрлэлээ бууруулна

2018 оны 9 сарын 24

“Samsung Electronics” эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүсэхээс сэргийлж ирэх оноос санах ойн чипний гарцаа хязгаарлахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ. Мэдээлэлд онцолсноор “Samsung Electronics” компани “Dram”, “Nand” зэрэг чипнийнхээ үйлдвэрлэлийн хэмжээг ирэх оноос 20-40 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байсныг 10 хүртэл хувиар бууруулж магадгүй байгаа юм байна. Энэ шийдвэр нь үнийг тогтвортой түвшинд хадгалахад эерэг нөлөөтэй гэж салбарын шинжээчид үзэж байгаа аж. Чип үйлдвэрлэлийн зах зээл сүүлийн хэдэн жил эрчимтэй өсөж ирсэн ч цаашид эрэлт буурах төлөвтэй байгаагаас энэ төрлийн бизнесийн идэвх суларч магадгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлснийг шинжээчид анхааруулж байна.

Хэрэв “Nand”, “Dram” зэрэг санах ойн чипний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Samsung” компани үйлдвэрлэлээ бууруулбал тус компаниас гадна “SK Hynix”, “Micron Technology” зэрэг компаниудын хувьд ч мөн үнээ тогтвортой барих давуу тал бий болж байгааг шинжээчид онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595180
0 эможи

keyboard_arrow_up