COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Facebook Ази дахь анхны дата төвөө Сингапурт барина

2018 оны 9 сарын 11

Facebook компани Ази дахь анхны дата төвөө Сингапурт барихаар болсон ба тус төсөлд 1 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Цахим үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Facebook салбарынхаа бусад том тоглогчид болох Google, Microsoft компанийн адилаар Сингапурын сүлжээний дэд бүтцэд нэгдэхээр шийдээд байгаа гэнэ.

Сингапур нь хүн амын өндөр нягтралтай учраас Facebook компани шинэ дата төвөө  АНУ болон Европ дахь дата төвүүд шигээ өргөн талбайг хамарсан бус, 11 давхар байгууламж барихаар төлөвлөжээ. 170 мянган мкв талбай бүхий дата төв нь Сингапурт зуу зуун шинэ ажлын байр бий болгох гэнэ. 

Сингапур хот улс нь дата хадгалах, шилжүүлэх тал дээр Хятад болон Энэтхэгээс илүү “зөөлөн” байр суурьтай аж. 

Сингапурт 3 дахь дата төвөө барих гэж буй Google компани Сингапур нь Зүүн өмнөд Азийн төвд оршдог, цахим сүлжээний зах зээл хамгийн хурдацтай өсч буй газар болохыг онцолсон байна. 

Facebook компани Ази Номхон далайн бүс нутагт баригдах дата төвийн хөгжлийг хянаж, удирдах, Сингапурт байрлаж ажиллах барилгын менежер ажилд авахаа мэдэгдээд байгаа аж.

Эх сурвалж: CNN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594739
0 эможи

keyboard_arrow_up