COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ZTE: 2018 ОНЫ III УЛИРАЛД 146 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАНА

2018 оны 9 сарын 04

Arslan.mn

БНХАУ-ын “ZTE” компани 2018 оны III улиралд 146 сая ам.долларын цэвэр ашиг тайлагнах тооцоог танилцуулсан байна. Тус компанид АНУ-ын Засгийн газар хориг тавьсны улмаас оны эхний хагаст 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, он гарснаас хойш орлого нь 27 хувиар буураад байсан юм. “ZTE” компанийн ашгийн урьдчилсан тооцоо олон нийтэд ил болсны дараа хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 1.1 хувиар өссөн байна. Тус компанид тавьсан хоригийн улмаас зах зээлийн үнэлгээ нь гурван тэрбум ам.доллараар буурчээ. Үүнээс өмнө "ZTE" компанийг БНАСАУ болон Иранд тоног, төхөөрөмж худалдаж, хоригийг зөрчсөн гэж АНУ-ын Засгийн газар 1.4 тэрбум ам.долларын торгууль тавих шийдвэр гаргаж байсан юм.

 

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594502
0 эможи

keyboard_arrow_up