COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Apple”-ийн шинээр гаргах гар утас “iPhone X”-ээс том дэлгэцтэй, олон өнгийн сонголттой байх нь

2018 оны 8 сарын 28

Arslan.mn

Үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Apple” компани ирэх сард шинэ загварын гурван гар утас танилцуулна гэж эх сурвалж мэдээллээ. “Bloomberg”-т ирүүлсэн ойрын эх сурвалжийн мэдээллээр “Apple”-ийн шинээр гаргах гар утас сүүлд гаргасан “iPhone X”-тэй загвар дизайны хувьд адилхан, гэхдээ илүү том, олон өнгийн сонголттойгоос гадна “Dual Sim”-ийн “Slot”-той буюу хоёр сим карт ашиглах боломжтой гэдгээрээ онцлог болж байна.

Гурван загварын нэг нь 5.8 инчийн дэлгэцтэй “iPhone X”-ийн шинэчлэгдсэн хувилбар байх бол нөгөө хоёр нь илүү том дэлгэцтэй гэдгээрээ онцлог болсон байна. Тухайлбал, 6.5 инчийн “Oled” дэлгэцтэй загвар танилцуулахаар болсон байна. Энэ нь өмнө байгаагүй том хэмжээтэй “iPhone” буюу зах зээлд худалдаалагдаж буй хамгийн том гар утаснуудын нэг болно гэсэн үг аж. Энэхүү загварын ар тал нь шилэн гадаргуу, ган ирмэгтэй байхаас гадна хоёр камертай байх юм. Мөн доторх контентыг хоёр дэлгэцэд хуваан харж болох боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байна.

Үүнээс гадна 6.1 инчийн LCD дэлгэцтэй бусад загвартай харилцуулахад илүү хямд загвар танилцуулахаар болжээ. Энэхүү загвар нь таван төрлийн өнгөний сонголттой байхаар болсон байна. Мөн гурван төрлийн гар утаснаас гадна том дэлгэцтэй “Apple Watch”, илүү нимгэн хүрээтэй “iPad Pro”-ийг танилцуулахаар болоод байгаа юм. “Аpple”-ийн албан ёсны бүтээгдэхүүн танилцуулах хугацаа ирэх есдүгээр сарын дундуур гэж товлогдсон байна.

“iPhone X”-т “Wall Street”-ийн шинжээчид төдийлөн их хүлээлт тавиагүй ч энэхүү гар утасны эрэлт өндөр хэвээр байгаа юм. “Apple”-ийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувийн өсөлт зогсоод байсан нь эргээд өсөхөд дэмжлэг болсныг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.

“Apple”-ийн бодлого, стратегийн хувьд Азийн зах зээл рүү чиглэж байна гэж хэлж болохоор байна. Учир нь шинээр танилцуулах хоёр гар утас нь зургаан инчээс илүү том дэлгэцтэй хувилбар байгаа нь Азийн хэрэглэгчид том дэлгэцтэй гар утсыг илүү сонирхдог, дүрс бичлэг үзэх, видео тоглоом тоглоход илүү тохиромжтой байдаг байна.

Үүнээс гадна тус компани бүтээгдэхүүнийхээ үнийг алгуур өсгөхийн дээр хэрэглэгчдийнхээ тоог нэмж, гар утасны хэрэгсэл, хөгжим, видеоны стриминг зэрэг дижитал үйлчилгээнийхээ бизнесийг тэлэхэд анхаарч байгаа гэж ажиглагчид харж байна. “Apple”-ийн хэрэглэгчдийн тоо 2016 оны эхээр нэг тэрбумд хүрч түүхэн дээд түвшиндээ хүрсэн бол оны эхэнд энэ үзүүлэлт 1.3 тэрбумд хүрч байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594279
0 эможи

keyboard_arrow_up