COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Google Duplex хиймэл оюуны туршилт эхэллээ

2018 оны 8 сарын 08

Arslan.mn

Google компани АНУ-ын Калифорни мужийн Маунтин Вью дахь ресторанд цугласан сэтгүүлчдэд сайжруулсан Duplex технологио танилцууллаа. Google Duplex нь гар утас хэрэглэгчийн өмнөөс ресторанд ширээ захиалж, үсчинд дугаар авах чадвартай, хиймэл оюунд тулгуурлаж ажилладаг дуут туслагч. Туршилтад байлцсан сэтгүүлч бүртэй хиймэл оюун ухаан утсаар холбогдож, захиалга хийхээр оролдсон байна. Туршилтыг ердөө хэдхэн долоо хоногийн дараа ердийн хэрэглэгчдийн дунд эхлэх гэж байгааг Google Assistant-гийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Фокс мэдэгдлээ. Эхний ээлжинд туршилтыг Google-тэй хамтран ажилладаг цөөн байгууллага, хэрэглэгчдийн хязгаарлагдмал хүрээнд үе шаттай явуулна. Duplex нь юун түрүүнд хэрэглэгчид асуулт тавих дуудлагыг ажлын бус цагаар хийж сурах ёстой. Дараа нь энэ зунаас ресторанд ширээ захиалж, үсчинд дугаар авдаг болно. одоогоор Google компани ердөө энэ гурван ажилд Duplex-ийг дадлагажуулахаар хичээж байна.

Технологийн The Verge сайтад мэдээлснээс үзвэл хиймэл оюуны дуу хоолой хүнийхтэй тун төстэй, “аанхаа”, “унн” гэх мэт аялга үг хүртэл хэлж байгааг сэтгүүлчид онцлон дурджээ. Мөн хиймэл оюунаас залгах дуудлага бүрийг бичиж байгаа гэдгийг урьдчилан сануулж явна. Жишээ болгон нэг дуудлагыг сонирхвол: “Сайн байна уу? Захиалга өгөхөөр тань руу залгаж байна. Би бол Google-ийн автомат захиалгын үйлчилгээ учраас энэ дуудлагыг бичиж явах болно. Ням гарагийн өглөө ширээ захиалж болох уу?”. Google компани хүмүүс автомат дуудлагатай хэрхэн эвтэй ярилцаж болох вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр дуу хоолойны өнгийг засан сайжруулж явах юм. Мөн ойлгомжтой байх үүднээс яриаг бичиж байгааг сануулсны дараа робот түр “ммм” гэх мэт завсарлага авч байгаад захиалга өгнө. Duplex-ийг анх турших үед дуу хоолой хүнийхтэй төсгүй байснаас амжилт олоогүй. “Яриаг сонсож дуусгалгүй утсаа тавьчих нь олон гардаг байлаа.

Дэндүү хиймэл хоолой хүмүүст таалагдаагүй хэрэг” хэмээн Google Assistant-ийн инженеринг хариуцсан дэд ерөнхийлөгч Скотт хоффман дурсав. Техас зэрэг Google зөвшөөрөл авч амжаагүй цөөн хэдэн муж улсыг эс тооцвол Duplex-ийн туршилт удахгүй нийт АНУ даяар эхэлнэ. Одоогоор зөвхөн Англи хэлээр хөгжүүлж буй Duplex-ийг газар газрын аялга, нарийн өргөлт зэргийг уг системд ойлгуулахаар Google-ийн хөгжүүлэгчид чармайж байна. Одоогоор Duplex хүний ярианы өнгийг тун ч дажгүй ойлгож байна. Ярилцагч хүний хоолойны өнгө гайхсан, дургүйцсэн шинжтэй болох үед дуут туслагч хичээнгүй, маргалдаад байдаггүй үйлчлэгч дуурайн дуу нь үл ялиг уучлал хүссэн шинжтэй болж хувирна. Одоогоор уг систем боловсронгуй бус хэвээр тул Duplex-ийн ойлгож чадахгүй байгаа бүх дуудлага яриаг Google-д илгээн дүн шинжилгээ хийж, хиймэл оюуны алгоритмыг төгөлдөржүүлэн сайжруулж явах юм.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593626
0 эможи

keyboard_arrow_up