COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд үйлдвэрлэгдсэн iPhone утасны онцлог

2018 оны 8 сарын 08

Arslan.mn

2018 оны iPhone утасны онцлог, техникийн үзүүлэлтүүдийг танилцуулъя.

Face ID/Touch ID

KGI-ийн шинжээч Мин-Чи Го-ийн мэдээлэлж байгаагаар энэ оны намар нээлтээ хийхээр төлөвлөж байгаа утасны давуу тал яахын аргагүй Face ID болон Touch ID байх талаар хэлсэн. Учир нь үүнээс болж Apple компанийн утаснууд өмнөх онд нэлээдгүй шүүмжлэл хүртсэн билээ.

A12 процессор

Bloomberg-ийн мэдээллээр эдгээр шинэ төрлийн нано процессорууд нь шинээр гарах утсанд суугдах нь тодорхой болсон бөгөөд өмнөх процессороос жижиг ба хүчин чадлын хувьд илүү юм. Мөн тэдний сурвалжилж буйгаар TSMC (Тайвань Хагас Дамжуулагч Үйлдвэрлэлийн Компани) тухайн процессорын бөөний үйлдвэрлэлийг эхэлсэн байгаа юм.

Хүчтэй батарей

Мин-Чи Го-ийн хэлж байгаагаар LCD дэлгэцтэй утас 2850-2950 мА/ц буюу iPhone X-ээс 8% илүү, OLED дэлгэцтэй утас 3300-3400 мА/ц буюу 25% илүү байхаар бүтээж байна. Korea Economic Daily (Солонгосын Эдийн Засгийн тойм)-ын мэдээлэлж буйгаар энэ батарейг LG үйлдвэрлэх билээ.

Шинэ iPhone-ны камер

Урд талын ‘TrueDepth’ 3D камер

iPhone X-н Face ID дээр гарсан асуудлаас болоод урд талын камерын шинэчлэл хүчтэй хийгдэж байна.

Хойд талын 3D сканнертай камер (AR хийх зориулалттай)

AR буюу бодит ертөнцийн дүрс бичлэг хийх зориулалттай камерыг Apple ухаалаг утсандаа байршуулахаар ажиллаж байна.

Дүрс бичлэгийн эсрэг патент

Амьд тоглолтуудын бичлэг хийж өөрсдийн дураар сошиал ертөнцөд байршуулахаас сэргийлж Apple компани хувь хүмүүсийн патентын гэрээг дэмжих үүднээс амьд шоу тоглолтуудыг бичлэг хийх боломжгүй болгох билээ.

Өндөр нягтралтай зураг

Ойрын хугацаанд Apple компани DSLR чанартай камерыг бүтээж iPhone утасны түүхэн дэх шинэ үсрэлтийг бий болгох гэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593605
0 эможи

keyboard_arrow_up