COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Google-ийн Assistant оюун ухааны сорилд тэргүүлжээ

2018 оны 7 сарын 30

Microsoft, Google, Apple, Amazon компаниуд асуулт асуухад автоматаар хариулдаг дуу хоолойн туслагчтай бөгөөд түүнийгээ үргэлж хөгжүүлж байдаг билээ. 

Энэ нь үйлдэл хийхгүйгээр дуудлага хийх, хайлт хийх, зурвас бичих, асуултад хариулж өгөх цахим туслах юм. 

“Loup Ventures” фирмээс явуулсан судалгаанаас үзэхэд Google-ийн Assistant Apple-ийн Siri, Amazon-ий Alexa-г ардаа орхин, хамгийн их асуултад зөв хариулжээ. Google-ийн Assistant 800 асуултаас 86 хувьд нь зөв хариулсан байна.

Баруун талд асуултыг зөв ойлгосон хувь, зүүн талд зөв хариулсан хувь харагдаж байна.

Ерөнхийдөө бүх цахим туслахууд бүх асуултыг сайн ойлгож, процессийн хувьд илүү сайжирч байгаа гэсэн дүгнэлтэд хүржээ. Харин цахим туслахуудын хувьд тосгон, рестораны нэр зэрэг оноосон нэр үгийг ойлгоход хамгийн их бэрхшээл тулгардаг аж.

Эх сурвалж: Business insider

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593293
0 эможи

keyboard_arrow_up