COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

911 руу залгахад IPhone таны байршлыг шууд тогтооно

2018 оны 6 сарын 26

“Apple” болон “RapidSOS” байгууллагууд хамтран ажиллаж эхэлснээр 911 руу залгасан тохиолдолд автоматаар таны байршлыг тогтоодог болно.

Энэхүү шинэ системийн дагуу яаралтай тусламжийн дуудлага хийсэн үед “Iphone” байршлыг тогтоож таны мэдээллийг “RapidSOS” компани руу илгээх юм. Харин тус компани яаралтай тусламжийн төв рүү мэдээллийг явуулах аж.

Энэ нь түргэн тусламжийн мэдээллийг яаралтай хүргэж, жилд ойролцоогоор 10 мянган хүний амийг аврах хүчин чадалтай гэж засгийн газрын судалгааны үндсэн дээр тооцоолжээ.  

Тус үйлчилгээг оны сүүлээр шинэчлэх бөгөөд IOS12 системийг суулгасан хэрэглэгчид ашиглах боломжтой. 

Үндэсний аюулгүй байдлын холбооны мэдээлснээр 911 руу залгаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь гар утсаараа дамжуулан дуудлага өгчээ.

Эх сурвалж: Time.com

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58932
1 эможи

keyboard_arrow_up