COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Фэйсбүүк Messenger-т видео сурталчилгаа байрлуулдаг боллоо

2018 оны 6 сарын 20

Өнгөрсөн мягмар гарагт Фэйсбүүк компани Messenger аппликэйшндээ видео зар сурталчилгаа байршуулж эхэлснээ мэдэгдлээ.

2017 оны долдугаар сараас эхлэн Messenger-тээ сурталчилгаа байршуулж эхэлсэн юм. Тус аппликэйшн Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээнүүдийн технологитой адил стратегийг ашиглан зар сурталчилгаануудаа хэрэглэгчдэд хүргэдэг аж.

Автоматаар тоглодог видео зар сурталчилгаанууд нийгмийн сүлжээн дэх хамгийн олон хүнд хүрдэг. Сүүлийн үед Фэйсбүүкийн Messenger аппликэйшний хэрэглэгчдийн тоо өсч байгаа нь тус аппликэйшнд видео сурталчилгаа байршуулахад түлхэц болжээ.

Насанд хүрэгчдийн 80 хувь нь өдөр тутам мессеж бичдэг ба Messenger, WhatsApp аппликэйшнүүд хамгийн олон, хамгийн идэвхтэй хэрэглэгчтэйг тогтоожээ. Тиймээс фэйсбүүк компани хэрэглэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, видео сурталчилгааг аажмаар, бага багаар нэмэх гэнэ.

Эх сурвалж: cnet.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58731
1 эможи

keyboard_arrow_up