COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Apple“-ийн ухаалаг шиидвэр

2018 оны 6 сарын 15


Нууц кодыг нь мэдэхгүй, түгжигдсэн байгаа iPhone-ий мэдээллийг тусгай төхөөрөмжөөр хуулж авах боломжийг АНУ-ын хууль, хүчнийхэн гэмт хэргийн баримт олж авах зорилгоор ашигладаг байв. Тэгвэл энэ цоорхойг Apple компани дараагийн iOS шинэчлэлээрээ засварлаж, боломжийг хаах болсноо мэдэгджээ. iOS-ийг шинэчилсний дараа iPhone-ий Lightning портыг ашиглан нэвтрэх боломжгүй болох юм. Тодруулбал нууц кодыг дараалан буруу оруулж, утас түгжигдвэл нэг цагийн дараа уг портоор мэдээлэл дамжих боломжийг нь бүрэн хаах гэнэ.

Анх 2016 онд Сан Бернардинод болсон аллагыг үйлдэгчийн хэрэглэж байсан iPhone-ий мэдээллийг авахын тулд Холбооны Мөрдөх Товчоо гуравдагч этгээдэд мөнгө төлөн нэвтрүүлж байжээ. Үүнээс хойш АНУ-ын хууль, хүчнийхэн уг боломжийг ашигладаг болоод байв.Тухайн үед Холбооны Мөрдөх Товчооныхонтой хамтарч ажиллаагүй Apple компанийг улс төрчид шүүмжилж байсан. Гэхдээ тэд хэрэглэгчийн хувийн мэдээллийг эрх баригчдад дамжуулахгүй гэдэг байр сууриа хамгаалсаар байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58552
1 эможи

keyboard_arrow_up