COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эмирейтс Эйрлайн виртуал цонхтой онгоцоо танилцууллаа

2018 оны 6 сарын 12

Арабын Нэгдсэн Эмират улсын Эмирейтс Эйрлайн 1-р зэрэглэлийн суудал нь виртуал цонхтой шинэ онгоцоо танилцуулжээ. 

Виртуал цонхны гайхамшгийг Эмирэйтс Эйрлайны шинэхэн Боинг 777-300ER онгоцны 1-р зэрэглэлийн суудлаас мэдэрч болох гэнэ. 

Гадна юу болж байгааг шууд цонхоор харахын оронд зорчигч онгоцны гадна юу болж буйг шилэн кабелиар холбогдсон өндөр хурдны камераар авсан дүрс бүхий цонх шиг хэлбэртэй дэлгэцээр харах аж. 

Эмирэйтс Эйрлайн компанийн мэдэгдэж байгаагаар ирээдүйд онгоцны бүх цонхыг виртуал цонхоор солих нь онгоцыг илүү хөнгөн бөгөөд хурдан болгох гэнэ. 

Компанийн Ерөнхийлөгч Тим Кларкийн хэлж байгаагаар дэлгэцэн дээрх дүрс бодитоор харсанаас илүү тод байх аж. 

Виртуал цонхны гайхамшгийг Эмирэйтс Эйрлайны шинэхэн Боинг 777-300ER онгоцны 1-р зэрэглэлийн суудлаас мэдэрч болох гэнэ. 

Тим Кларк БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа ямар ч цонхгүй онгоцтой болох нь компанийн гол зорилго байсан болохыг онцолжээ. Тэрээр, “Та гаднаас нь харахад ямар ч цонхгүй онгоцонд суутал дотроо цонхтой байна гээд төсөөл дөө. Цонхноос болж онгоцны бүтцэд үүсэх сул талууд байхгүй болно гэсэн үг. Онгоц илүү хөнгөн болж, илүү хурдан, илүү өндөрт нисэхээс гадна түлш бага зарцуулна.” гэжээ.

Гэсэн хэдий ч онцгой нөхцөл байдал үүссэн үед онгоцны багийнханд жинхэнэ цонх шаардлагатай болохыг агаарын тээврийн аюулгүй байдлын мэргэжилтэн профессор Грэхэм Брэйтвэйт онцолж байна.

Тэрээр, “Ослын буулт хийх зэрэг онцгой тохиолдлуудад цонхоор гадагш харах нь маш чухал. Онгоцны хаалгыг нээхээсээ өмнө багийнхан гадаа гал гарч байгаа эсэх зэрэг гадна нөхцөл байдлыг үнэлэх шаардлага гарна.” хэмээн ярьсан байна. Түүний хэлж байгаагаар цонхгүй онгоцыг зорчигчид хэрхэн хүлээж авах нь хамгийн чухал гэнэ. 

“Онгоцны битүү орчин өөрөө айдас төрүүлдэг дээр нь ихэнх  хүмүүсийн хувьд агаараар зорчих нь түгшүүртэй байдаг. Дэлгэц ширтэх нь олон сөрөг талтай. Дүрс жирэлзэх эсэх, дүрс хэр хурдан солигдож байгаа нь, олон цагийн нислэгээр зорчиж буй хүнд хэрхэн нөлөөлөх вэ гэх мэт олон хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй.” гэж ярьсан юм. 

Харин агаарын тээврийн мэргэжилтэн Жон Стрикландын хэлж байгаагаар онгоцны жинг багасгах тутам түлшний зарцуулалт ч мөн багасах аж. Гэсэн хэдий ч түүний хувьд  онгоцны жинхэнэ цонхыг орлох зүйл байхгүй гэнэ.

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58409
1 эможи

keyboard_arrow_up