COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Microsoft орчин үеийн оффист зориулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Microsoft компани оффисын ажил тэр дундаа хурал, уулзалтыг илүү хөнгөвчлөх Surface Hub 2 нэртэй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Surface Hub-ийн анхны загвар 2016 онд худалдаанд гарч байсан бөгөөд тус загвар 55 инч болон 84 инчийн дэлгэц бүхий гэсэн хоёр төрлийн сонголттой байжээ. Тэгвэл шинэ загвар 50.5 инчийн хэмжээтэй, илүү нимгэн, хөнгөхөн болжээ. Мөн дөрөв хүртэлх тооны дэлгэцийг нийлүүлэн том дэлгэц болгон ашиглах боломжтой.

Surface Hub-ийн дээд хэсэгт камер байрлуулсан ба тус камераар дамжуулан хамтран ажиллагсадтайгаа дуудлага хийж, ойр байгаа мэт ажиллах боломжтой боллоо.

Arslan.mn

'Surface Hub 2' нь одоогийн байдлаар Microsoft 10 үйлдлийн систем дээр ажиллахаар тохируулагджээ. Харин бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийн зүгээс зарим нэг шинэчлэлтийг хийх хэрэгтэй гэдгийг онцолсон байна. 

Тус бүтээгдэхүүний худалдаанд гарах хугацаа болон үнийн мэдээлэл тодорхойгүй байгаа ч, 2019 онд худалдаанд гарах магадлалтай юм.

Эх сурвалж: buro247.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57342
0 эможи

keyboard_arrow_up