COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн анхны бүрэн роботжуулсан рестораныг нээлээ

2018 оны 5 сарын 13

Дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчдээ татах маркетинг, менежментийн олон төрлийн өвөрмөц шийдэлтэй ресторан байдаг. Сүүлийн үед зарим жижиг хоолны газрууд роботын технологийг салбартаа түлхүү нэвтрүүлэх болсон жишиг ажиглагдах болсон. Тэгвэл Бостон хотноо дэлхийн хамгийн анхны бүрэн роботжуулсан рестораныг нээсэн таатай мэдээ байна.

Роботын төхөөрөмжөөр хангагдсан рестораныг Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн дөрвөн оюутан, мэргэжлийн тогоочид хамтран бүтээсэн юм байна.

Дэлхийн хамгийн анхны бүрэн роботжуулсан рестораныг "Spyce" гэж нэрлэжээ. Энэ рестораны хоолны бэлдэцийг хангах нийт долоон төрлийн зориулалтын автомат блок байдаг. Роботын тоног төхөөрөмжийн сонирхолтой, мөн амтат хоолонд дуртай үйлчлүүлэгчид хүссэн хоолоо захиалан идэх боломжтой.

Захиалсан хоолны дагуу бүхий л үйлдлийг автоматаар шат дамжлагатайгаар хийж гүйцэтгэнэ. Жишээ нь, нэг төрлийн төхөөрөмж нь хүнсний ногоо, жимс хариуцдаг бол өөр нэг нь махан бүтээгдэхүүн, түүнчлэн гурил, будаа, амталгаа гэх мэт ээлж дараалалтайгаар үйлдлүүдээ хийнэ. Индукцэн плитка дээр хоолоо хийж хуурна. Ашигласан сав суулгаа ч автоматаар угааж цэвэрлэнэ. Үйлчлүүлэгчдийн хоолыг автоматаар аягална.

Бүрэн роботжуулсан тоног төхөөрөмжүүдээр хангагдсан рестораны үйлчлүүлэгчид тэдний захиалсан хоолыг хэрхэн бэлтгэж, хийж байгааг шууд харж, үзэх бичлэг хийх боломжтой. "Spyce" рестораны роботын төхөөрөмжийн хэвийн ажиллагааг мэргэжлийн тогооч хөндлөнгөөс харж ажиглан хянана. Хоолны орц, амталгаан дээр хяналт хийнэ гэсэн үг. Хоолны амт чанарыг шүүмжлэгчид тус рестораны роботын бэлтгэсэн хоолыг өндрөөр үнэлсэн байна. Цаашид рестораны салбараас хальж, гэртээ ч ийм технологийг нэвтрүүлэх боломж нээгдэж байна гэж онцоллоо.

Эх сурвалж:MNB.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57187
0 эможи

keyboard_arrow_up