COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Coca-Cola” компани шинэ жор хайж байна

2018 оны 4 сарын 26

Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавиад буй “Coca-Cola” компанийн бодлого өнгөрсөн улиралд үр дүнгээ өглөө.

Arslan.mn

Энэ оны эхний улиралд “Coca-Cola”-ийн борлуулалтын орлого 7.6 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн таамгийг давсан байна. Үүнд “Zero”, “Diet Coke” брэндүүд болон хийжүүлсэн усны борлуулалт ойролцоогоор хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ерөнхийдөө “Coca-Cola”-ийн чихрийн агууламжгүй ундаа болон хийжүүлсэн усны борлуулалт нэмэгдэж, үндсэн бүтээгдэхүүн болох чихэртэй хийжүүлсэн ундааны борлуулалт буурч эхэлснийг тус компани тайландаа онцолжээ. АНУ-ын “Beverage Digest” байгууллагын тооцоолсноор хийжүүлсэн удаа хэрэглэгчдийн тоо 2016 онд сүүлийн 31 жилийн доод цэгтээ хүрсэн байна. Энэ нь “Coca-Cola” брэнд шинэчлэгдэх шаардлагатай болсны дохио гэж салбарынхан үзэж байна. Тиймээс “Coca-Cola”-ийн шинэ удирдлага Мухтер Кент ундаа, усны старт-ап компаниудыг судалж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл тус компани нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх шинэ жорын эрэлд гараад байгаа ажээ.

Харин тус компанийн гол өрсөлдөгч болох “Pepsi” компани онлайн зар сурталчилгааныхаа зарцуулалтаа нэмэгдүүлж байна. Онлайн бүтээгдэхүүний захиалгад голчлон анхаарч байгаа аж. Харин нөгөө талд “Keurig Green Mountain" кофегоороо зах зээлд танигдсан тус компани “Dr.Pepper Snapple Group”-ийг худалдан аваад байгаа юм. Ингэснээр АНУ-ын хийжүүлсэн ус, ундаа үйлдвэрлэгч гуравдагч томоохон компани болсон гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56511
0 эможи

keyboard_arrow_up