COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Google: “Android” үйлдлийн системтэй гар утасны “message”-ийг шинэчилнэ

2018 оны 4 сарын 23

“Google” компани “Android” үйлдлийн системтэй гар утасны “message”-ийг орлох шинэ “chat message”-ийн үйлчилгээг нэвтрүүллээ.

Arslan.mn

“Google”-ийн санал болгож байгаа чат нь зураг, бичлэг илгээх боломжтойгоос гадна олон хүний бүрэлдэхүүнтэй групп чат хийж болдгоороо энгийн “message”-ээс онцлог юм. Энэхүү системийг зах зээлд нэвтрүүлэхэд олон жил зарцуулжээ. “Google” компани өмнө нь энэ чиглэлд маш олон үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байсан ч олныг хамарч чадаагүй байна. Тиймээс 2016 онд нэвтрүүлсэн “Allo” аппликейшнийг зогсоохоор шийдвэрлэснээ пүрэв гарагт зарлажээ. “Facebook Messenger” болон “Whats App”-ийн чатууд мөн энэ үйлчилгээтэй адил учраас “Google” компани аппликейшн зохион бүтээхээс илүүтэйгээр “Android” үйлдлийн системтэй гар утасны “message”-ийг шинэчлэхээр болсон байна. Чатыг нэвтрүүлэхийн тулд “Google” компани “Vodafone”, “T-Mobile”, “Samsung”, “LG” зэрэг 50 гаруй үүрэн холбооны болон үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: bloomvergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56385
0 эможи

keyboard_arrow_up