COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нисдэг таксины анхны загвар гарчээ

2018 оны 3 сарын 05

Arslan.mn

Нисдэг таксины анхны загвар гарсан талаар “Boeing” компани мэдэгдлээ. “Boeing”-ийн Гүйцэтгэх захирал Деннис Муйленбург "Нисдэг такси хүмүүсийн бодож байгаагаас ч хурдан хугацаанд хэрэглээнд нэвтэрнэ" гэж онцолсон байна.

Arslan.mn

Түүнчлэн "Агаарын замд шинэчлэлт авчрах өөрөө удирдлагатай нисдэг такси болон дронууд ирэх арван жилийн дотор хэрэглээнд нэвтэрнэ" гэж Деннис Муйленбург хэлжээ. Хэдий тийм боловч “Deloitte”-ийн хувьд үүнээс өөр тооцоолол гаргаж байна. "Зорчигчдыг нисэх буудал руу хүргэх нисдэг такси ирэх хоёр жилийн дотор буюу 2020 онд зах зээлд нэвтэрнэ" гэж “Deloitte”-ийн судалгаанд онцолжээ. Харин салбарын мэргэжилтнүүд "Хэрэв нисдэг такси зах зээлд нэвтэрвэл агаарын замын хөдөлгөөний шинэ дүрэм, зорчигчдын аюулгүй байдал гэх зэрэг асуудлыг нухацтай авч үзэх ёстой" гэж үзэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54512
0 эможи
keyboard_arrow_up