COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“GALAXY S9, S9+“ тухайн хэрэглэгчийн нүүр царайтай ижилхэн “ЭМОЖИ“ бүтээх боломжтой

2018 оны 2 сарын 26

Arslan.mn

“Samsung” компани шинэ загвар болох Samsung Galaxy S9 болон S9+ загвараа танилцуулжээ.
10 нанометрийн процессор дээр суурилсан шинэ загварт 8 цөмтэй процессор суурилуулсан байна. “Samsung” ухаалаг гар утасны “Galaxy S9” загвар нь 5,8 инчийн диагнольтай, 4GB-н шуурхай санах ойтой бөгөөд өөрт суурилсан санах ой нь 64GB бол S9+  загвар нь нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6GB-ын шуурхай санах ойтой, 128Гб-ын өөрт суурилсан санах ойтой аж. Мөн Micro SD мемори картны тусламжтайгаар санах ойн багтаамжийг 400 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Шинэ загваруудын үндсэн камер нь 12 мегапикселийн нягтаршилтай бөгөөд нүүрэн талын камер нь 8 мегапиксель аж.   
Шинэ загварт “Селфиможи” хэмээх үйлдлийг нэвтрүүлснээр тухайн хэрэглэгчийн нүүр царайтай ижилхэн "эможи" бүтээх боломжтой болсон байна. Түүнчлэн тус загварт камертай нэгдсэн “Bixby» ухаалыг туслагчийг суурилуулсан аж.
Тус ухаалаг гар утас нь “Samsung Knox 3.1” суурь дэвсгэрээр хамгаалагдсан байна. Шинэ загварууд нь нүдний солонгон бүрхүүл, хурууны хээ болон нүүр царай таних гэсэн 3 био хэмжүүрээр таних төхөөрөмжийг дэмжиж байгаа аж.

S9 S9+ зурган илэрцүүдS9 S9+ зурган илэрцүүдS9 S9+ зурган илэрцүүдS9 S9+ зурган илэрцүүд


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54292
1 эможи
keyboard_arrow_up