COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Apple” компани Өвөр Монголд дата төв байгуулна

2018 оны 2 сарын 07

Зураг

Технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Америкийн “Apple” компани Хятад улс дахь хоёр дахь дата төвөө Өвөр Монголын ӨЗО-ны Улаанцав хотод байгуулахаар төлөвлөж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Хятадын хойд нутаг дахь “Apple” компанийн анхны дата төв нь 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Энэ төв нь эх газрын Хятадын хэрэглэгчдэд “iCloud” буюу “Үүлэн”  технологийг ашиглан  хэрэгцээт мэдээллээ хадгалах, бусадтай хуваалцах боломжийг олгох гэнэ.
 
“Apple” компани өнгөрсөн онд Хятадын өмнөд нутгийн Гуйжоу мужид дата төв байгуулсан юм. Энэ нь тус компанийн Хятад дахь анхны мэдээллийн төв болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53544
0 эможи
keyboard_arrow_up