COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дубай хаягдал хог дахин боловсруулах дэлхийн хамгийн том АЖ ҮЙЛДВЭР байгуулахаар болжээ

2018 оны 2 сарын 05

Arslan.mn

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот хог хаягдлыг дахин боловсруулах дэлхийн хамгийн том аж үйлдвэр барьж байгуулахаар болж байгаа юм байна. Эрх баригчдын мэдээлснээр, Варсан дүүргийн 2 га гаруй хэмжээтэй талбайд томоохон хэмжээний цогцолбор барихаар 680 сая ам.долларын төсөл боловсруулсан хэмээн онцолжээ. Энэ нь дэлхий дээр энэ салбарт тэргүүлэгч Хятад улсыг энэ өрсөлдөөнд дуудаж байгаа үйлдэл боллоо хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм байна.

Тус төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хотын эрх баригчид Швейцарийн “Хитачи Зөсэн Инова”, Бельгийн “Бисикс Грүпп”-тэй хамтран ажиллахаар болжээ. Барилгын ажил тун удахгүй эхэлнэ гэж мэдээлсэн байна. Төсөл хөтөлбөр 2020 он гэхэд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. харин цахилгаан эрчим хүч гаргах авах зориулалтаар ашиглах боломжтой энэ хог хаягдлыг дахин боловсруулах аж үйлдвэрийн гаргаж авсан цахилгааныг “Экспо 2020” олон улсын үзэсгэлэнд ашиглахаар төлөвлөж байгаа хэмээн онцолсон байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хог хаягдлыг дахин боловсруулах ажиллагааны үйлдвэрлэлтээс цахилгаан эрчим хүч гаргах авах технологийн хөгжлийг салбартаа илүүтэйгээр нэвтрүүлэх болоод байгаа юм. Энэ нь ч байгаль экологид ээлтэй эрчим хүч гаргах авах, сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцын салбарыг бүтээн байгуулах шинэ жишиг болж байна. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн өгсөн мэдээлэлд дурдсанаар, Дубай хотод байгуулахаар болж байгаа энэ аж үйлдвэрлэлтээс жилд ойролцоогоор 185 мегаватт хүртэлх цахилгаан гаргаж авах боломжтой хэмээн онцолж байгаа юм.

Хятад улсын болон Дубай хотын хэмжээнд хог хаягдлыг дахин боловсруулах аж үйлдвэрлэлтийн хугацаанд хэдий чинээ их хэмжээний хог хаягдал нийлүүлэгдэнэ, эрчим хүчний салбарт төдий чинээ их хэмжээний ашигтай байх болно оо гэж үзэж байгаа юм. Энэ нь цөмийн эрчим хүчний станцаас илүү ашигтай, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд хор хөнөөлгүй эко сонголт, эко хөгжил хэмээн харж байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53393
0 эможи
keyboard_arrow_up