COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Facebook цагийг хуваах шинэ НЭГЖ зохиожээ

2018 оны 1 сарын 24

Facebook-ийн инженер цагийг хуваах шинэ нэгж зохиож гялс/flick/ хэмээн нэрлэжээ. Энэхүү шинэ нэгж нь секундийг 705 сая 600 мянга хуваасантай тэнцэх бөгөөд наносекундээс арай их аж.

Ийм өндөр нарийвчлалтай нэгж зохиосон шалтгаан нь кино уран бүтээлчид, видео тоглоом хөгжүүлэгчид зэрэг хүмүүст бүтээлийнхээ дуу дүрсийг яг таг тааруулах боломж олгох юм.

Жишээлбэл кино секунд тутамд 24 кадр үзүүлж байдаг. Энэ нь нэг кадр 0,04166666667 секундийн урттай гэсэн үг юм. Тэгэхээр энэ тоог 0,04167 эсвэл 0,417, 0,42 гэх мэтээр тоймлож болно.

Гэвч ийм тойм тоо ашиглаж бүтээлээ туурвих нь ярвигтай учраас ямар ч алдаагүй, нарийн тооцоолсон нэгж гаргаж ирэхийн тулд гялс/flick/-ийг зохиожээ.

Жишээлбэл секундэд 24 кадр гэдэг нь 29,400,000 гялс, 60 кадр бүхий тоглоом нь 11,760,000 гялстай тэнцэх юм. Мэдээж хэрэг энэ нэгжийг бид өдөр тутмын амьдралдаа ашиглаж “Шөнө дунд болоход тэдэн сая, тэдэн зуун мянган гялс дутуу байна” гэж ярихгүй.

Харин VR технологи хөгжүүлж, үүндээ зориулсан контент үйлдвэрлэгчид бүгд нэгдмэл, нарийвчлал өндөртэй хуваах нэгжийг ашиглаж, яг таг таарсан бүтээл туурвих юм.

Энэхүү шинэ нэгжийг Facebook-ийн Oculus студид ажиллаж байсан Кристофер Хорватзохиосон бөгөөд салбарын стандарт нэгж болох байх хэмээн компани үзэж байгаа аж. Гэхдээ энэ нэгжийг видео контент үйлдвэрлэгчид бүгд нэгэн зэрэг хүлээн зөвшөөрч, ашигладаг болох эсэх нь мэргэжлийн хүмүүсийн шийдэх асуудал юм.

Үүнээс өмнө Swatch компани 1998 онд Интернет цаг хэмээх өдрийг 1000 цохилтод хуваах нэгжийг танилцуулж байжээ. Энэ нэгж нь нэг минут 26,4 секундтэй тэнцэх бөгөөд цагийн бүсийг орлох зорилготой байсан боловч тэгж чадаагүй юм.

Эх сурвалж: GitHub

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52820
0 эможи
keyboard_arrow_up