COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Coca-Cola: Бүтээгдэхүүнийхээ савлагаанд ашигласан шил, хуванцар савыг дахин боловсруулдаг болно

2018 оны 1 сарын 22

“Coca-Cola” компани “2030 он гэхэд бүтээгдэхүүнийхээ савлагаанд ашигласан бүх шил, хуванцар савыг дахин боловсруулалтад оруулна” гэж мэдэгдлээ.

Arslan.mn

Энэ нь байгаль орчны бохирдлын эсрэг дэлхий нийтийн уриалгын дор хийж байгаа алхам гэж тайлбарласан байна. “Coca-Cola” компани хийжүүлсэн ундаа, жүүс, цэвэр ус зэрэг 500 орчим брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Харин цаашид олон улсын хэмжээнд бүх бүтээгдэхүүнийхээ савлагааг дахин боловсруулахыг зорьж байна. Тус компанийн Их Британи дахь салбар нэгж энэ зорилтоо 2020 он гэхэд биелүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Харин олон улсын “Greenpeace” байгууллага “Coca-Cola” компанийг хог хаягдлыг дахин боловсруулахаас илүүтэй хог хаягдлын хэмжээг бууруулахад анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмж танилцуулжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52719
0 эможи
keyboard_arrow_up