COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын хакер Google-ийн гар утасны алдааг илрүүлж $112,000-аар шагнууллаа

2018 оны 1 сарын 21

Өнгөрч байгаа долоо хоногт Google компани Хятадын мэдээллийн аюулгүй байдлын Qihoo 360 компанийн судлаач Гуан Гонд $112,000-ын мөнгөн шагнал олгож байгаагаа зарласан юм.

Arslan.mn

Google компани өөрийн бүтээгдэхүүний алдааг илрүүлэх уралдааныг хакеруудын дунд зарлаж, илрүүлсэн хүнд их хэмжээний мөнгөн шагнал олгодог уламжлалтай. Тэгвэл тус компани өнгөрсөн зургаадугаар сараас алдаа илрүүлэгчдад олгодог шагналын хэмжээгээ нэмэгдүүлсэн юм. Ийнхүү Хятадын хакер Google-ийн түүхэнд хамгийн өндөр шагнал авсан мэргэжилтэн болж байна.

Наймдугаар сард Гуан Гон тус компаниас гаргасан Pixel ухаалаг гар утсанд алсаас нэвтэрч, мэдээллийг нь хулгайлах програм амжилттай бүтээж үзүүлжээ. Нийтэд ил болгоогүй уг алдааг Google өнгөрсөн арванхоёрдугаар сарын програмын шинэчлэлээрээ засварлаж, харин шагнал авах хүнийг одоо зарлаж байгаа юм.

Гуан Гон болон түүний ажилладаг Qihoo 360 компанийн багийнхан Pixel гар утсыг нэвт мэддэг болоод байгаа. 2016 онд тэд “Pwn2Own 2016” жил бүрийн хакеруудын уралдаан дээр Pixel утасны анхны загварыг ердөө 60 секундын дотор гартаа оруулж чадаж байжээ.

Arslan.mn

Энэ арга хэмжээнд Qihoo 360-ын мэргэжилтнүүд мөн Adobe Flash зэрэг бусад олон програмын алдаа цоорхойг илрүүлэн үзүүлж, нийтдээ $520,000-ын мөнгөн шагнал хүртэж байв.

 

Эх сурвалж: Tech Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52657
2 эможи
keyboard_arrow_up