COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлгэцийн цаана байрлах хурууны хээ уншигчтай утсыг танилцууллаа

2018 оны 1 сарын 10

Лас Вегаст болж буй CES 2018 үзэсгэлэнгийн үеэр Хятадын Vivo компани дэлхийн анхны дэлгэцийнхээ цаана хурууны хээ уншигчтай гар утсыг танилцууллаа. Synaptics-ийн бүтээсэн энэхүү хурууны хээ уншигч нь Apple-ийн FaceID царай таних системээс хоёр дахин хурдан ажиллах аж.

Гэхдээ царай таних системээс хоёр дахин хурдан боловч бидний өнөөдөр ашиглаж буй бусад гар утасны хурууны хээ уншигчаас бага зэрэг удаан юм байна. OLED дэлгэцийн технологийн тусламжтайгаар ийм хурууны хээ уншигч байрлуулах боломжтой болжээ.

Өнөөдөр дэлхийд гар утас үйлдвэрлэл, борлуулалтаар тэргүүлж буй Samsung, Apple болон Хятадын бусад компаниудын хувьд утасны нүүрэн талыг тэр чигт нь дэлгэцээр шийдэх хандлага давамгайлах болсон бөгөөд технологийн хувьд хангалттай болоогүй байсан учраас хурууны хээ уншигчыг утасны арын хэсэгт байршуулах, эсвэл бүр огт байхгүй болгох аргыг хэрэглэх болсон юм.

Харин Vivo компани Clear ID хэмээх дүрсээр таних хурууны хээ уншигчтай анхны бүтээгдэхүүнийг зах зээлд ийнхүү танилцууллаа. Энэ төрлийн хурууны хээ уншигч нь OLED дэлгэцийн цэг хоорондын зайгаар дамжуулан хэрэглэгчийн хурууны хээ мөн болохыг баталдаг учраас зөвхөн ийм дэлгэцтэй гар утас л Clear ID хурууны хээ уншигчтай болох боломжтой.

Тийм ч учраас суурь гэрэлтэй байх шаардлагатай LCD дэлгэцтэй утсанд нэвтрүүлэх аргагүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52118
0 эможи
keyboard_arrow_up