COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

2025 онд тээврийн салбарт нисдэг такси нэвтрүүлэхээр зорьж байна

2017 оны 12 сарын 10

price of a jet зурган илэрцүүд

Германы Лилиүм Эвэшин компани зорчигч тээврийн салбарт 2025 он гэхэд нисдэг такси нэвтрүүлэхээр зорьж байна. 2 хүний суудалтайгаар бүтээгдэх Лилүм Жэт нэртэй нисдэг төхөөрөмж нь хэвтээ болон босоо чиглэлээс хөөрөх боломжтой юм байна. Компанийн зүгээс өгсөн мэдээлэлд дурдснаар тус тээврийн хэрэгсэл нь 36 ширхэг цахилгаан сэнс бүхий хөдөлгүүрээр тоноглогдсон 2 ширхэг далавчтай байхаар зохион бүтээгдэнэ хэмээн онцоллоо.

Олон сая оршин суугчтай хотын авто тээврийн салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа нисдэг такси гэж нэрлэгдэх Лилиүм Жэт төхөөрөмжинд нислэгийн зориулалтын хөөрөлтийн болон буултын талбай шаардагдахгүй юм байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 300 хүртэлх км замыг 300 км цагийн хурдтайгаар туулах боломжтой бага оврын агаарын тээврийн хэрэгслийн үнэ тийм ч өндөр үнэтэй бус харин энгийн автомашинтай дүйцэхүйц үнээр зах зээлд худалдаалагдана гэсэн юм. Мөн агаарт нислэг үйлдэж байхдаа дуу чимээ бараг гаргахгүй буюу мотоциклийн чимээнээс ч бага чимээ гаргана хэмээн онцолж байна.

Түүнчлэн Тэсла компанийн үйлдвэрлэн гаргадаг цахилгаан автомашинд ашиглагддаг эрчим хүчний үүсгүүрийн тусламжтайгаагаар ажиллах цахиогаан хөдөлгүүр нт эдийн засагт хэмнэлтэй байх болно гэж зохион бүтээгчдийн зүгээс мэдээлжээ. Харин аюулгүйн байдлыг хангахын тулд тусгай зориулалтын шүхрээр тоноглогдсон юм байна. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар эхний ээлжинд ашиглалтанд оруулах агаарын такси амжилттай хэрэгжвэл цаашид зорчигдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар онцолсон юм.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50910
0 эможи
keyboard_arrow_up