COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Франц 2023 онд өөрөө явагч өндөр хурдны галт тэргийг хэрэглээнд нэвтрүүлнэ

2017 оны 12 сарын 10

French high speed train зурган илэрцүүд

Францын Эс-Эн-Си-Эф Үндэсний төмөр замын оператор 2023 онд Ти-Жи-Ви нэртэй өөрөө явагч өндөр хурдны галт тэргийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна. Энэ тухай албан ёсны эх сурвалжаас авсан мэдээллийг Францын Франс-Инфо агентлаг уламжилсан байна.

Франц улс өөрөө явагч өндөр хурдны галт тэрэгний туршилтыг ирэх 2019 онд хийхээр болсон байна. Энэ тухай Франс-Инфо агентлагт мэдээлснээр, тус өндөр хурдны өөрөө явагч галт тэрэг нь төмөр замын гадаргуу дээр суурилуулсан тусгай мэдрэгчүүдийн тусламжтайгаар урдаа байгаа саад болон бусад мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч шаардлагатай үед хөдөлгөөнийг зогсоох системеээр бүрэн тоноглогдсон гэж онцолсон байна. Францын Үндэсний төмөр замын удирдлага тус галт тэрэг 300 км цагаас илүү хурдлах боломжтой гэж мэдээлсэн юм байна.

Мөн аюулгүйн байдлыг хангахын тулд буюу яаралтай арга хэмжээ авах тохиолдолд удирдлагын төвөөс дамжуулах хөтөчийн зааврын ажиллагааг сайжруулсан хэмээн онцолжээ. Францын төмөр замын үндэсний компанийн ерөнхийлөгч Гийом Пепи энэ тухай Лэ-Фигаро сонинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, Франц улс төмөр замын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа өөрөө явагч өндөр хурдны галт тэрэгний төсөл амжилттай хэрэгжвэл, Францын төмөр замын оператор дэлхийд анх удаад тооцогдох шинэ төслийг нэвтрүүлэгч байгууллага болно гэж мэдэгдэлдээ онцолсон байна. Мөн үүний хажуугаар өөрөө явагч өндөр хурдны галт тэрэгний автомат жолоодлогыг арилжааны зориулалтаар ашиглагддаг онгоцны автомат жолоодлогын системтэй харьцуулсан байна.

Харин Эс-Эн-Си-Эф Францын Үндэсний төмөр замын оператор өөрөө явагч Ти-Жи-Ви нэртэй өндөр хурдны галт тэрэг 2023 онд иргэний тээврийн салбарт нэвтэрснээр Парисаас Лион хот хүртэлх галт тэрэгний аяллын тоо 25-иар өснө хэмээн үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50908
0 эможи
keyboard_arrow_up