COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

iPhone Х-ын оронд 8/8 Plus загварыг сонгох шалтгаанууд

2017 оны 11 сарын 24

Энэ жил Apple-ийн хувьд хамгийн алдартай бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд танилцуулсаны 10 жилийн ой тохиож байна. Гар утасны чиг хандлагыг орвонгоор нь өөрчилж, шинэ эрин үеийг авч ирсэн учраас компани ойн хүрээнд дахин цоо шинэ чиг хандлага тогтоохоор iPhone X хэмээх тусгай загвар танилцуулсан юм.

Гэхдээ үүнээс нь болоод энэ жилийн жишиг загвар нь “гологдох” болов. Тиймээс компани тооны хувьд гологдохгүй байх үүднээс уламжлалт S загвар биш шууд шинэ тоололд шилжиж iPhone 8/8 Plus загваруудыг танилцуулсан.

Түүнчлэн хүчин чадлаар тусгай загвартай яг адилхан болжээ. Тэгэхээр үнийн хувьд, технологийн хувьд яагаад давуу болохыг дараах бичлэгээр тайлбарлалаа.

Зарчмын хувьд iPhone 8, 8 Plus загварууд хүчин чадлын хувьд ялгаа байхгүй. Ижилхэн А11 чиптэй, ижилхэн 12МР камертай, ижилхэн зургаан цөмт процессортой, ижилхэн IP67 стандартын ус тоосны хамгаалалттай, утасгүй цэнэглэгч дэмждэг.

iPhone 8/8 Plus загваруудыг сонгох хоёр үндсэн шалтгаан бий. Нэг нь үнэ, нөгөө нь хурууны хээ таних систем. Хурууны хээ таних системийн хувьд дөрвөн жилийн турш хөгжүүлж, сайжруулсан болохоор хэрэглэгчдэд хэрэглээний хувьд амар бөгөөд аюулгүй байдал нь хувь илүү.

Жишээлбэл царай таних системийг Вьетнамчууд саяхан хуурсан тохиолдол бий. Нэг зүйлийг сануулахад өнөөдөр iPhone X загвар тэр чигтээ дэлгэц болж, харагдах байдлаараа эрс өөрчлөгдсөн бөгөөд ирэх оны жишиг загвар энэ хандлагыг хадгалах магадлал тун өндөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50173
0 эможи
keyboard_arrow_up