COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Вьетнам хакерууд iPhone X-ын FaceID-ийг хуурчээ

2017 оны 11 сарын 14

Хоёр долоо хоногийн өмнө худалдаанд гарсан iPhone X загвар FaceID хэмээх царай таних системтэй болсон. Хамгийн гол нь компани энэхүү систем нь бусад өрсөлдөгч нарын зураг хараад хууртдаг энгийн шийдлээс илүү өндөр хамгаалалттай, энгийн аргаар хуурах боломжгүй гэж зарлаж байв.

Тэгвэл бүтээгдэхүүн худалдаанд гараад удаагүй байхад Вьетнамын аюулгүйн шинжилгээний Bkav компани энгийн аргаар системийг хуурч чаджээ. Өнгөрсөн долоо хоногт Bkav компани өөрсдийн Youtube суваг дээр доорх бичлэгийг байршуулсан байна.

Бичлэгт гарч байгаачлан тэд гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж, хуванцар, силикон, хэвлэсэн нүд зэрэг зүйлсийг ашиглаж, түгжээг нь тайлжээ. Одоо бусад аюулгүйн шинжилгээний компаниуд энэхүү аргыг нь баталж байж яг ямар зарчмаар ажилласан болохыг нь тогтоох юм.

Хамгийн гол нь Apple-ийн хөгжүүлсэн FaceID бидний таамаглаж байснаас илүү хялбар ажиллах зарчимтай

Компанийн тайлбарлаж буйгаар энэхүү багийг хийхэд 150 ам. доллар зарцуулсан бөгөөд энгийн хүмүүс хийж чадахгүй ч гэсэн мэргэжлийн хүмүүсийн хувьд тийм ч төвөгтэй зүйл биш гэжээ.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад энгийн хэрэглэгч нарт үүнээс болж ямар нэгэн асуудал үүсэхгүй юм. Учир нь зарцуулах цаг хугацаа, тухайн хүний нүүрний хэлбэрийг бүтнээр нь дахин бүтээх зэрэг ажиллагаа ихтэй.

Харин Bkav компани өөрсдийн цахим хуудсандаа “Apple энэ системийг төгс сайн хийж чадсангүй. FaceID-ийг зүгээр нэг багаар хуурч болж байна гэдэг үр дүнтэй хамгаалалтын систем болж чадахгүй гэсэн үг” гэжээ.

Түүнчлэн “Энгийн хэрэглэгч нар ийм халдлагын золиос болохгүй. Харин тэрбумтнууд, томоохон корпорацийн эзэд, ерөнхийлөгч нар гээд илүү эрх мэдэлтэй, илүү их мэдээлэлтэй хүмүүс л бай болох байх.

Хамгийн гол нь Apple-ийн хөгжүүлсэн FaceID бидний таамаглаж байснаас илүү хялбар ажиллах зарчимтай бөгөөд хүний царайны тодорхой хэсгүүдийг л шалгадаг юм байна” гэсэн аж.

Яг үүний өмнө Wired сэтгүүлийнхэн бүр илүү дэвшилтэт аргыг ашиглан системийг хуурах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49558
1 эможи
keyboard_arrow_up