COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Самсунг анх удаа Азийн хамгийн том брэнд боллоо

2017 оны 9 сарын 26

Image result for samsung company

АНУ-ын Interbrand компаниас дэлхийн топ брэндүүдийн 2017 оны эрэмбийг Даваа гарагт зарлажээ. Дэлхийн шилдэг 100 брэндийн эхний тавыг Apple, Google, Microsoft, Coca-Cola, Amazon гэсэн Америкийн компаниуд эзэлсэн байна. Топ 100-ын 11 нь Азийн брэндүүд байснаас тэргүүнд нь Өмнөд Солонгосын Самсунг анх удаа орж, Японы Тоёотаг ардаа орхисон байна.

 

Ноднин жил Тоёота анх удаа дэлхийн топ 5-д Азийг төлөөлөн багтаж байв. Тэгвэл энэ жил 2 байр ухарсан байна. Үүний шалтгааныг Tesla, Google зэрэг компаниуд дараа үеийн автомашины технологийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэнтэй холбон тайлбарлажээ.

Азийн 11 брэндийн 6 нь Японых боловч Хонда, Ниссанаас бусад нь бүгд өмнөх байрнаасаа буусан үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал Canon 42-оос 52, Sony 58-аас 61, Panasonic 68-аас 75-д тус тус унажээ. Харин Хонда 21-ээс 20 болж, Ниссан 43-аас 39-д дэвшсэн байна.

Хятадын компаниудаас топ 100-д хоёрхон компани багтсаны Huawei нь 72-оос 70-д дэвшиж, Lenovo нь хамгийн сүүлд буюу 100-д жагсжээ.

Хэдийгээр Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа ч брэндүүдийнх нь нэр хүнд орон нутгийн хүрээнээс дэлхийн дэвжээнд гарахад хол байгааг энэ үр дүн харуулж байна.

 

Эх сурвалж: Nikkei

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47443
0 эможи
keyboard_arrow_up