COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Вичат” хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хятадын засгийн газарт өгдөг

2017 оны 9 сарын 26

Image result for wechat

Хятадад хамгийн алдартай “ВиЧат” аппликейшнд хамгийн сүүлд шинэчлэл хийх үед гарч ирсэн нууцлалын шинэ бодлогыг харахад, удаан хугацааны турш хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятадын Засгийн газарт өгдөг байсан байж магадгүй гэсэн таамаглал батлагдаж байна гэж “Ассошиэйтэд Пресс” агентлаг мэдээллээ.
 

Мэдээллийн шинэчлэлийн шинэ нөхцөл болзлыг зөвшөөрөхгүй байгаа хэрэглэгчид өөрсдийн “ВиЧат”-ын хаягийг ашиглаж чадахгүй байгаа юм. Тухайн шинэчлэгдсэн бодлогод тусгаснаар, зар сурталчилгаа, шууд худалдаа хийгдэх үед ачаалсан ба мэдээллийн сангаар /Log Data/ дамжуулан “ВиЧат”-ын олж авсан мэдээллийг болон хэрэглэгчдийн хувийн мэдээллийг шүүхийн тогтоол шийдвэрийн дагуу эсвэл хууль сахиулах байгууллага хийгээд эрх баригчдын шаардсаны дагуу ил болгодог байна.


Өмнө нь “ВиЧат” ямар ч нууцлал байхгүй, хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалдаггүй гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм.  “ВиЧат” амжилттай ажиллаж байгаа явдал нь Хятадын засгийн газартай нягт хамтран ажилладагтай холбоотой гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Тэрбум долларын хөрөнгөтэй интернетийн “Тенсент” компани “ВиЧат”-ыг эзэмшигч, үүсгэн байгуулагч нь бөгөөд одоогийн байдлаар 662 сая гар утасны хэрэглэгчидтэй болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47411
0 эможи
keyboard_arrow_up