COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

iOS11: Дэлгэцийн үйлдлийг бичих, WiFi нууц үгээ дамжуулах аргууд

2017 оны 9 сарын 23

Apple компани мобайл үйлдлийн системийнхээ 11 дэх хувилбарыг энэ долоо хоногт зах зээлд гаргасан билээ. 64 битийн дотоод бүтэцтэй бүх iPhone, iPad төхөөрөмжүүд энэ шинэ системийг суулгаж болох юм.

Хэрвээ таны төхөөрөмж хүлээж авах боломжтой бол Settings рүү ороод General->Software Update хэсэгт нэвтрэхэд iOS 11 системийг суулгах урилга гарна.

Шинэ iOS 11 системд олон сонирхолтой боломж нэвтэрснийг та энэ мэдээллээс үзэж болно.

Харин эдгээрээс маш хэрэгтэй хоёр боломжийг яаж ашиглахыг энд тайлбарлав. Эдгээр нь Дэлгэцэн дээр гүйцэтгэж байгаа үйлдлээ видео дүрс болгон бичих, WiFi нууц үгээ хэн нэгэнтэй хялбар хуваалцах аргууд юм.

ДЭЛГЭЦИЙН ҮЙЛДЛИЙГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Энэ үйлдэл нь анхнаасаа нээгдээгүй байдаг тул гараар нэмж өгөх ёстой. Settings->Control Center->Customize Controls гэсэн дарааллаар нэвтрээд Screen Recording тохиргоог Control Center-т нэмнэ.

Дараа нь дэлгэцийн дороос Control Center-ийг чирэн гаргаж ирэхэд ийм товч нэмэгдсэн байх болно. Энэ бол Дэлгэц бичих товч юм.

Үүн дээр дарахад 3 секундын дараа таны дэлгэцэн дээр хийгдэж байгаа бүгдийг видео болгон бичиж эхэлнэ. Бичлэг хийгдэж байгаа нь дэлгэцний дээд хэсгийн улаан өнгөөр мэдэгдэнэ.

Бичлэгийг зогсоохдоо улаан хэсэг дээр дараад гарч ирсэн зогсоох товчийг дарах юм.

Ингэж бичсэн дүрс Photos дотор үүссэн байх болно.

Мөн бичлэгээ дуу хоолойтой бичиж болно. Ингэхийн тулд Control Center дотор байгаа бичлэг хийх дугуй товчин дээр чанга дарахад Микрофоныг идэвхжүүлэх тохиргоо гарч ирэх юм.

 

 

WIFI НУУЦ ҮГЭЭ ХЭРХЭН БУСДАД ДАМЖУУЛАХ

WiFi нууц үгээ бусдад өгөх нь түвэгтэй ажил. Урт, тогтооход хэцүү нууц үгийг хэлж өгөх, алдаагүй бичиж оруулах тийм амар биш.

Тэгвэл iOS11 систем суусан хоёр төхөөрөмжийн хооронд маш амархан нууц үг дамжуулдаг болжээ.

 

Ингэхийн тулд хоёр төхөөрөмж зэрэгцээ байх шаардлагатай. Таны төхөөрөмж WiFi сүлжээндээ нэгэнт холбогдсон байх нь тодорхой. Харин нөгөө хүн маань төхөөрөмжөөсөө таны сүлжээнд холбогдох оролдлого хийх ёстой. Тэгмэгц таны дэлгэцэн дээр энэ хүнийг холбох эсэхийг асуусан цонх гарч ирнэ. Зөвшөөрмөгц нөгөө хүн таны WiFi сүлжээнд ямар нэг нууц үг мэдэх, оруулах шаардлагагүйгээр холбогдох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47341
1 эможи
keyboard_arrow_up