COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эвхэгддэг загвартай SAMSUNG NOTE-9

2017 оны 9 сарын 15

Ирэх онд гарах “Note” цувралын ээлжит ухаалаг гар утас нь эвхэгддэг загвартай байна гэж Самсунгийн төлөөлөгч ярьжээ.

Тус компанийн мобайл салбарын захирал Ко Дон Жин “Note цувралын дараагийн загварыг эвхэгддэг байхаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд танилцуулагдахаас нь өмнө шийдэх ёстой техникийн хэд хэдэн асуудал байгаа” гэж саяхан болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Эвхэгддэг хэлбэртэй загварыг зах зээлийн ямар нэг дутуу орон зайг нөхөх зорилгоор биш, харин үндсэн загвар болгож зах зээлийг байлдан дагуулах хүсэлтэйгээ бас илэрхийлжээ.

Том овортой утасны дэлгэцний хэмжээ үндсэндээ хязгаартаа тулсан тул эвхэгддэг байдлаар цааш хөгжүүлэх шаардлагатай болсон байж магадгүй юм. Уян дэлгэцний технологи ч хангалттай хэмжээнд хөгжөөд байгаа билээ. Сүүлд худалдаанд гарсан Note 8 гар утас нь 6.3 инчийн ирмэгээс ирмэг хүртлээ тэлсэн дэлгэцтэй юм.

Самсунгийн мэдээлснээр энэ утасны урьдчилсан захиалга эхэлсэн эхний таван өдөр 650,000 захиалга авч өмнөх Note 7-ийн үзүүлэлтийг хоёр нугалжээ.

Харин өчигдрийн байдлаар захиалгын тоо нь 800,000 хүрээд байна. Galaxy Note 8 загвар нь Өмнөд Солонгосын зах зээлд есдүгээр сарын 15-нд буюу маргааш худалдаалагдаж эхлэх юм.

 

Эх сурвалж: Korea Times

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47024
1 эможи
keyboard_arrow_up