COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

iPhone X буюу ухаалаг утасны ирээдүй

2017 оны 9 сарын 14

1505373096cupertino-launch-schiller-shows-iphone-event-during_b1dbe294-97f7-11e7-baba-4acd69b87684.jpg

Өөрчлөлт, шинэчлэлд дуртай нэгэн бол танд тохирсон хамгийн сайн сонголт IPhone X ухаалаг утас байх бололтой. Учир нь iPhone X ухаалаг утасны ирээдүйг тодорхойлохыг зорьсон Apple Inc-ийн олон жилийн хөрөнгө оруулалтын үр дүн гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм. Үндсэн товчлуургүй, хэрэглэгчээ нүүрээр нь таньдаг, органик гэгдэх LED дэлгэцтэй iPhone X нь 999 ам.доллар буюу Apple Inc-ийн хамгийн үнэтэй ухаалаг утас болж таарлаа. Одоогоор iPhone 7+ загвар тухайн үедээ 696 ам.доллараар зах зээлд гарч байснаараа iPhone X-ийн дараа бичигдэж байна.
Арваннэгдүгээр сарын 3-наас худалдаанд гарах iPhone X-ийг шинэ бүтээгдэхүүн танилцуулахад зориулан босгосон гантигаар урласан цэлгэр театр болох Стив Жобст танилцуулжээ. IPhone-ийн 10 жилийн ойд зориулан гаргаж буй тус загварыг Galaxy Note8-ын өрсөлдөгч хэмээн шинжээчид үзэж байна. Note8-ыг зах зээл дээр 930 ам.доллараар худалдаалж буй юм.

Нүүр таних технологийг суулгасан зорилго нь худалдан авалтаа гар утсаараа баталгаажуулах, Apple pay үйлчилгээнд зориулсан гэдгийг компанийн удирдлага баталж байна. Нөгөөтэйгүүр өөр хүн таныг утсыг нээж үзэх магадлал 50 мянгад ганц л байгаа аж. IPhone-ийн 10 насны төрсөн өдрийн бэлэг гэгдэх уг загварыг дизайны зоригтой өөрчлөлт хэмээн интернет хэрэглэгчид дүгнэжээ.
Мөн Wall Street сэтгүүл IPhone-nay борлуулалт зургаан сар дараалан буурсан Хятадын зах зээлд эргэлт авчрах бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ. Учир нь Хятадын хэрэглэгчдийн онцлог нь утасны харагдах байдалд бусад улсаас илүүтэй татагддаг аж. Түүнчлэн ирэх онд тус компанийн нэгж хувьцаа тутмаас олох орлогын зургаан хувийг IPhone X бүрдүүлнэ гэж Bloomberg телевиз мэдээлсэн байна.

iPhone Х-ийн технологид хүрсэн он цагийн хэлхээс

  • 2004 он Purple төсөл эхэлсэн: гар утсаа үзэн яддаг байсан стив Жобс болон iOS системийг хөгжүүлэгч скотт Форштолл нар ухаалаг утасны эринийг даллав.
  • 2008 оны долдугаар сар: анх удаа iOS системд хөгжүүлсэн App Store-ийн аппликейшн гарсан.
  • 2008 оны есдүгээр сар: анхны Android үйлдлийн систем бүхий HTC гар утас гарсан.
  • 2010 оны зургадугаар сар: iPhone 4 урд талдаа камертай болсноор хэрэг- лэгчид селфи авах боломжтой болжээ.
  • 2011 оны аравдугаар сар: стив Жобс нас нөгчиж, Тим Күүк Apple-ийн удирдлагын халааг авав.
  • 2012 оны дөрөвдүгээр сар: Facebook нэг тэрбум ам.доллараар Instagram-ыг худалдан авсан нь Apple-ийн орлогын гол өрсөл- дөгч болов.
  • 2012 оны долдугаар сар: Apple Inc компани хурууны өндөг мэдрэх төхөөрөмж үйлдвэрлэгч Authen Tec-ийг нэгтгэсэн.
  • 2013 оны наймдугаар сар: стив Баллмер Microsoft-ийн удирдлагын албан тушаалаас буужээ.
  • 2016 оны долдугаар сар: Pokemon Go тоглоом гарснаар AR технологийг iPhone дээр хэрэглэх боломжтой болсон байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46994
0 эможи
keyboard_arrow_up