COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Apple компаний ШИНЭ дэвшилтэт технологи болох “iPhone X“

2017 оны 9 сарын 13

Arslan.mn

“Apple” компанийн жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ энэ удаад Калифорнийн Купертино дахь Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулж, таван шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Технологийн салбарын экспертүүдийн таамаглаж байсанчлан Apple-ын гүйцэтгэх захирал Тим Кук “Apple компани iPhone X хэмээн нэрлэсэн онцгой iPhone-ын онцгой загвар бүтээсэн”-ийг дуулгасан юм.

APPLE ДАРААХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ

-iPhone 8 ба iPhone 8 Plus

-Дээд зэрэглэлийн iPhone X

-4G Apple Watch

-4K нарийвчлалтай дүрс гаргах Apple TV

Тим Кук хэлэхдээ “iPhone 8 ба iPhone 8 Plus загварууд нь Apple-ын жил бүр шинэчлэн сайжруулж гаргадаг загварууд. Энэ удаад цоо шинэ “тархи”-тай болсон. Тодруулбал, Apple-ын A11 бионик чип хэмээн нэрлэсэн шинэ чиптэй, шинэ камертай бөгөөд утасгүй цэнэглэх боломжтой. Харин iPhone X бол онцгой загвар. Хийц загвар, техник үзүүлэлт, хэрэглээ гээд дотоод, гадаад бүх талаасаа онцгой, өвөрмөц бүтээл. Анхны iPhone гарсан цагаас хойшхи хамгийн том алхам хийсэн бүтээгдэхүүн” гэв.

Дэлгэц нь бүхэлдээ гар утасны нүүрэн хэсгийг эзэлсэн, iPhone-ын түүхэнд анхны OLED дэлгэцтэй загвар юм. Home товчлуур байхгүй болсон, ингэснээр таны нүүр царайг таньж, цоожийг нээнэ. Нүүр ба ар тал нь зурагддаггүй шилээр хийгдсэн, бүх талаараа сайн чанарын зэвэрдэггүй ган хүрээтэй.

-Арын камер нь 12 мегапиксел хос дурантай. Хоёул дүрс тогтворжуулагчтай. Нүүрэн талын камер нь 7 мегапиксел. Урд камер нь Portrait mode дэмждэг болсон.

-Мөнгөлөг ба хар саарал гэсэн өнгөний сонголттой.

-Багтаамжийн хувьд 64GB ба 256GB гэсэн хоёр сонголт бий.

-64GB хувилбар нь 999 ам.доллар, 256GB нь 1149 ам.доллар

-Аравдугаар сарын 27-ноос урьдчилсан захиалга эхэлж, арваннэгдүгээр сарын 3-наас худалдаанд гарна.

-Дэлхийн 55 оронд албан ёсоор худалдаалагдана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46923
0 эможи
keyboard_arrow_up