COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хэзээ ч үл зурагдах дэлгэцтэй IPHONE 8

2017 оны 9 сарын 12

“Apple” компани iPhone 8 гар утас болон бусад загварын гар утсуудаа ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу энэ сарын 12-нд танилцуулахаас гадна нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэх зочдыг гайхшруулахаар зэхэж буй тухай “Bloomberg.com” сайт мэдээлжээ.

Шинэ загварын нээлт “Steve Jobs Theater”-ийн шинэ танхим “Apple Park”-т болох аж. Мөнгөлөг дээвэртэй, зургаан метрийн өндөр шилэн фасад бүхий энэхүү байгууламж нь газар доошоо дөрвөн давхар. Тиймээс зочид, төлөөлөгч, сэтгүүлч нар доош буухын тулд энгийн шатнаас гадна тусгайлан хийсэн "эргэлддэг цахилгаан шат" ашиглах боломжтой. Үүгээр зочдын орох, гарах хаалга байх ч цахилгаан шат эргэх тоолонд хүссэн давхар руугаа гарах боломжтой, өвөрмөц шийдэлтэйгээрээ онцлог болжээ.

Нийт 1000 хүн хүлээж авах хүчин чадалтай энэ танхимын суудлыг арьсаар чимэглэж, тохижуулсан бөгөөд нэг суудал тутамд 14 мянган ам.доллар зарцуулсан гэсэн мэдээллийг ойрын эх сурвалж өгсөн байна.

iPhone гар утас анх 2007 онд гарснаас хойш home товчлуурыг гол дизайнаа болгож, энэ дизайн нэг их өөрчлөгдөлгүй байсаар ирсэн юм. Харин шинэ iPhone 8 гар утсанд home товчлуурын оронд хөдөлгөөн мэдрэх систем суурилуулжээ.

Түүнчлэн нумарсан OLED дэлгэц, түгжээ тайлах зориулалттай хүний нүүр царай таних 3D мэдрэгч, AR дүрслэлтэй аппликэйшн дээр ажилладаг илүү сайн камертай гэдгээрээ онцлог гэж шинжээчид таамагласан байна. "Apple" компани дараагийн үеийн iPhone гар утсаа үйлдвэрлэлийн шатанд бүрэн угсарч дуусчээ. Одоо зөвхөн танилцуулж, худалдаанд гаргах л дутуу аж.

Зураг: "iPhone 7s," the "iPhone 8," and the "iPhone 7s Plus." 

КАМЕР, ДҮРС,ЧАНАР

Шинээр үйлдвэрлэгдэж буй iPhone бүх талаараа өмнөх загвараасаа илүү болж байгаа нь тодорхой юм. 16 мегапиксель зураг буулгах өндөр чанартайн дээр 4k нягтаршил бүхий бичлэг хийх чадвартай. Энэ нь ямар ч гар утсанд байхгүй өндөр үзүүлэлт юм.

ДЭЛГЭЦ

iPhone 8 гар утас гүн хар, тод цагаан өнгөний хослолтой. Шинэ AMELOD дэлгэц нь хэдэн мянган өнгө ялгах чадвартай бөгөөд хэзээ ч үл зурагдах дэлгэцтэй хийгджээ.

IRIS SCANNER

iPhone 8-ийн дэлгэцэнд ямар ч товчлуур хийхгүйгээр шийджээ. Хурууны хээ таних мэдрэгч нь “Home Button”-ийг орлох бөгөөд давхар хэрэглэгчийн нүдийг таньж, цоож нь тайлагдах аж.

ГУРВАН ӨӨР ЗАГВАР

Юун түрүүнд iPhone 8 дангаараа, улмаар iPhone 8 Plus, iPhone 8 Pro гэсэн гуран өөр хэмжээтэй гар утаснууд танилцуулагдаж, өнгөний зургаан сонголттой байхаар төлөвлөгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46901
0 эможи
keyboard_arrow_up