COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Талибанууд эмэгтэй, эрэгтэй оюутнуудыг хамт суралцахыг ХОРИГЛОЛОО

админ
2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Афганистаны их сургуулиудыг хүйсээр нь тусгаарлаж, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлэх талаар Талибанууд мэдэгдэв.

Тэрээр эмэгтэйчүүдэд их сургуульд сурахыг зөвшөөрөх боловч эрэгтэйчүүдтэй зэрэгцэн сууж суралцахыг хориглоно. Мөн оюутнуудад заах хичээлийг хянан нягтлах талаар Дээд боловсролын сайд Абдул Баки Хаккани мэдээлжээ.

Афганистан 1996-2001 онд талибуудын хяналтад байх үед охид, эмэгтэйчүүдийг сургууль, их сургуульд суралцахыг хориглож байсан юм.

“Талибан” эмэгтэйчүүдийн сурах, ажил эрхлэх эрхийг хязгаарлахгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Гэвч тэд наймдугаар сарын 15-нд засгийн эрхийг авснаасаа хойш эмнэлгийн байгууллагаас бусад салбарт ажилладаг эмэгтэйчүүдээс аюулгүй байдлын нөхцөл байдал сайжрах хүртэл ажилдаа явахгүй байхыг хүсжээ.

Их сургуулиуд ангиудыг тусгаарлах нөөц бололцоо дутмаг тул шинэ дүрэм журам эмэгтэйчүүдийн сурах эрхийг хязгаарлаж болзошгүй ажээ. Гэвч А.Хаккани хичээл эмэгтэй багш нар хангалттай байгааг онцлоод, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд өөр арга замыг эрэлхийлэх боломжтой гэж хэлжээ.

Эмэгтэйчүүд хижаб өмсөх шаардлагатай гэдгийг А.Хаккани мэдэгдсэн боловч заавал нүүрээ халхлах ёстой эсэхийг тодорхой дурдаагүй байна.   

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630881
0 эможи

ХАХА
2021-09-16 15:24
ОРКУУД
Зочин
2021-09-13 10:22
Эмэгтэй нь нүүрээ далдална, эрэгтэй нь хөшигний цаанаас хичээл заана. Амьдрахад яасан хэцүү вэ
keyboard_arrow_up