COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: Вакцины нэмэлт тунг ХОЙШЛУУЛАХЫГ уриалж байна

админ
2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Дэлхийн ихэнх улс орнууд ард иргэдээ цар тахлаас хамгаалахын тулд вакцины нэмэлт 3-р тунг тарьж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан  ДЭМБ-аас хөгжиж буй болон буурай орнуудад вакцин хүрэлцээгүй байгаа тул хөгжингүй орнууд вакцины нэмэлт тунгийн тарилгыг 2022 он хүртэл хойшлуулахыг уриалж байна.

ДЭМБ-аас аравдугаар сар гэхэд дэлхийн улс орны нийт хүн амын 10 хувь вакцинд бүрэн хамрагдаж дуусна гэх зорилт тавьсан ч бодит байдал дээр хөгжингүй орнуудын нийт хүн амын 90 хувь вакциндаа бүрэн хамрагдаж, хөгжингүй, буурай орнуудын нийт хүн амын ихэнх хувь нь вакцинд хамрагдаж чадахгүй байна.

ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос есдүгээр сарын 8-ны өдөр хийсэн хурлын үеэр корона вирусний дельта хувилбар улс орнуудад эрчимтэй тархаж вакцины нэмэлт тунг тарьж эхэлсэнтэй холбогдуулан “Бүх улс орны нийт хүн амын ядаж 40 хувийг вакцинд бүрэн хамруулахын тулд нэмэлт тун тарьж эхэлсэн орнууд хугацаагаа түр хойшлуулахыг хүсэж байна” гэлээ.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630785
0 эможи

keyboard_arrow_up