АФГАНИСТАН: Хазара Монголчуудад хэн туслах вэ? АФГАНИСТАН: Хазара Монголчуудад хэн туслах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АФГАНИСТАН: Хазара Монголчуудад хэн туслах вэ?

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Олон улсын IntelliNews сайтад Афганистан дахь Хазара Монголчуудын тухай мэдээ нийтлэгджээ. Тус нийтлэлээс та бүхэнд орчуулан хүргэж байна.

Хазара Монголчууд бол Афганистанд хамгийн их дарангуйлал, ялгаварлан гадуурхалтад өртдөг угсаатан юм. Харин өнөөдөр Хазарачууд Талибуудаас айн өдөр хоногийг өнгөрөөж байна. Олон Хазара хүмүүс Монголын засгийн газар өөрсдөд нь тусална хэмээн итгэл өвөртлөн сууна.

Афганистаны Кабул хотод нэг сая гаруй Хазара хүн амьдардаг бөгөөд тэд хазараги аялгуугаар ярьдаг ч, томоохон хотуудад амьдардаг ихэнх Хазарачууд Афганистаны үндэсний Дари болон Паштун хэлээр ярьдаг.

Талибууд Афганистаныг эзлэхээс өмнө  Хазара хүүхдүүд бусдын адил сургуульд сурч, зарим нь өөрсдийн хазара сургуульд явдаг байлаа.

Arslan.mn

Тэртээ 1880 – 1901 оны хооронд Афганистаны Абдур Рахман Хан хэдэн зуун мянган Хазара хүмүүсийг хороож, боол болгож байв. Түүнчлэн Талибууд өдөр бүр Хазара иргэд рүү бөмбөг хаяж, дайрдаг гэв. Харин АНУ-ын цэргүүд Афганистанд ирснээр Хазара хүмүүсийн амьдралд нар манджээ.

Кабул хотод амьдардаг 18 настай Хазара охин: “Америкчууд энд байхад амьдрал илүү дээр байсан. Бид сургуульд явж, ажил хийж цалин авдаг байсан”

Талибууд болон Аль Кайда алан хядагч бүлэглэл мянга мянган Хазара хүмүүсийг хөнөөж, тэр бүү хэл Хазара хүмүүсийн төрөх эмнэлэгт бөмбөг хаяж улмаар 24 хүн амь эрсэдсэн түүхтэй.

Arslan.mn

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хазара хүмүүс ялгаварлан гадуурхагдаж, дайралтад өртөж буй талаар ихээр мэдээлдэг ч бодит амьдрал дээрх Хазара хүмүүсийн зовлон шаналал, айдас газар доор дарагдан үлдэж буй.

20 настай Хазара охин Салиха: “Өдөр бүр 3 – 4 Хазара хүн бусдын гарт амиа алддаг. Америкчууд байхад бид эрх чөлөөтэй байсан. Харин Талибууд ирснээс хойш эрх чөлөөгүй болж, ажил хийж цалин авах боломжгүй болсон. Хэрэв хүмүүс цалингүй бол яаж хоолоо олж идэх юм бэ?”

Салиха багш мэргэжилтэй бөгөөд Талибууд түүний мөрөөдөл, амьдралыг тэр чигт нь үгүй хийсэн юм. Эмэгтэйчүүд гэрээсээ гарахад Талибууд “Гэртээ харь!” хэмээн тушаадаг гэв. Түүнчлэн эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө Талибуудын эсрэг жагсаал хийсэн ч тэд хүч хэрэглэн зогсоожээ.Ийнхүү олон сая Хазара хүмүүсийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.

Хазарачууд: “Бидэнд Монгол руу явах боломж олгооч. Бид ч гэсэн адилхан монгол хүмүүс. Монголчууд цөөхөн хүн амтай учир чадвартай ажиллах хүчин тэдэнд хэрэгтэй. Хазара хүмүүс үүнд тохирно. Монголын Засгийн газар Афганистанд болж буй нөхцөл байдлыг харж бидэнд туслахыг хүсэж байна”

Эх сурвалж: intellinews.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
3
630743
19 эможи

Зочин
2021-09-09 09:56
Хэзээ нэгэн цагт бид тэднийгээ авхал болно.
Зочин
2021-09-09 09:28
Ийм арчаагүй төр засагтай улсад бүр л зовох байлгүй
Зочин
2021-09-09 09:15
хазаргүйгээр монгол болноо
Baagii
2021-09-09 01:33
Manai Mongolchuud iim muuhai setgelguu ard tumen yum gjuu araichdee bid chin hun shuu dee hetsuu bgaa humuusiig undes ugsaa harahguigeer l tuslab estoi bid hezee negen tsagt bugd uhne.
Зочин
2021-09-09 01:10
Ted yagaad talibuudiig alj bombog delbeldeggui yum be. Tegj chadahgui bol bool boloh ni argagui shuu
Ogi
2021-09-09 00:00
1say xazar orj ireed neex udxgui xazaarin bvgd nairamdax uls bolgox biz uy biched bdgin xen xazariig mongol geed bgn be tureg ygsaani xumuus shde
Зочин
2021-09-08 23:25
Kkk. Tanai uvuugiin uvuugiin nagats ahiin huuhed manai emeegiin emeegiin ohiniig huuhedtei bolgood hayad yavchihsan gesen ternii udam bi baina. Odoo namaig har uzej gertee amidruul gej baigàa yym shig bolohnee
Хэнхэг өвгөн
2021-09-08 23:22
Хазарчууд манай монголд ямар ч хамаагүй үндэстэн, афганд суурьшиж байсан буддын шашинтан бөгөөд өнөөгийн Каспийн тэнгисийг Хазарын тэнгис гэж Оросууд эрт урьд цагт нэрлэдэг
Зочин
2021-09-08 22:53
Америкийн тархи угаалт. Хэзээ ч авч ирж болохгүй !!!
zochin
2021-09-08 21:20
Uxaantai dargatai bsan bol byx mongolchuudaa avchirj bolno. Daanch manai darga nar arai l bx yumaa.
Зочин
2021-09-08 20:41
Ёстой хэрэггүй юм чинь энэ шүү! Хар тамхи зардаг хазараачид хэрэггүй. Монголын залуусыг хар тамхинд оруулж самарна. Яваандаа шашин нэгт казакуудтай нэгдээд дийлдэхээ байна. Ёстой үгүй шүү! хазараа лалынхан цаашаа.Монголд хамаа ч үгүй.
Ган
2021-09-08 20:36
100 жилийн дараа ислам шашинтны хаант улс байгуулагдах вий дээ
ЛХАГВАСҮРЭН
2021-09-08 20:25
Хазара монголчуудыг авчирах ёстой юмОлууллаа байж хүчтэй болж хөгждөг юмЗовлон үзээгүй армонголчууд нь хятад хүмүүсээр дүүргэж эзлэгдэж байгааг нь.Цусан төрөл ойртож ,хүн муутангуудаар өвчилчихсэн ялгаварлан гадуурхал нь армонгол хүн бүхэнд байгаа юм.Иймд удмынхаа боол ухаанаар бүү хандаж болохгүй юм.Хүнийг хүн ёсоор үзэж чаддаггүй.Хүмүүжилгүй нийгэмшиж чаддаггүй хүн муутангууд байгаасаа болж ядуу байгаа юм
Зочин
2021-09-08 20:08
Дэлхий нийтийн өмнө бид тэднийг хаяж болохгүй монгол эзэнт гүрэн гэж байсан шүү дэ үүний амьд гэрч хазаараа монголчууд 2000 гаруй г монголдоо авяа бусадыг арай амьдрал өртөг бага улсууд руу ажиллах хүчин болгож илгээе...монгол түүхийг булаалх шахуу бгаа улсуудад харин ч сайхан цохилт 21 зуунд барих том бэлэг шүү дэ...
Зочин
2021-09-08 18:35
Хазаруудыг авъя. Монгол их гүрэний сэтгэлгээтэй байх ёстой. Бидний элэг нэгт ахан дүүс шүү дээ. Түүхээ унш.
Za estoi harah tsaraini mgl bish bna .Avchirch tenegtehvi dee .
2021-09-08 16:24
Zochin
Zochin
2021-09-08 16:11
Xar tamxichdaa yydaa gj bj yuni xar tamxichin muslimchuud ve. Xen zaaj ugsiin edend mngl ru yvii gx shig avaach gx shig
Zochin
2021-09-08 16:08
Shashin ondootoi zus uur xumuus yg mngl bj xrgdaach. Soliorol
Улаан
2021-09-08 15:11
Харсаар байтал Монгол хүмүүс биш байна.
Зочин
2021-09-08 15:11
Болохгүй болов уу гэж бодож бна МанаЙ улс ард иргэдээ сайхан амьдруулж чадахгүй байгаа шүү дээ
Дорж
2021-09-08 14:18
Яасан ч болохгүй хэдэн зуун жилийн өмнөх одоо бид нарт ёстой хамаагүй шүү цаад хүмүүстэйгээ адилхан алуурчин болсон бгаа
Зочин
2021-09-08 13:22
Хурц догшин шашинтай , хар тамхи хэрэглэдэг ,таридаг хүмүүс манай нутагт тохирохгүй байхоо
Зочин
2021-09-08 13:16
kazakuudiig har! adilhan l guij guwshun baij mongold irj suurshcihaad, odoo bolohoor manai nutag, gazar nutgaa awaad kazahstantaigaa negdene gedeg biz dee.
зочин
2021-09-08 12:28
Энэ Хазарачуудыг дэмжих гэсэн мэдээлэлд их болгоомжтой хандамаар санагддаг. Хэдийгээр тэд Монголчуудтай эртний түүхээр холбоотой боловч орчин үеийн үүднээс харахад бидэнд огт хамаагүй улс юм. Иймд Хазарчуудыг наашаа авсрах, Монголын ЗГ дэмжих ёстой гэх мэт дэмий зүйл ярих, бичихээ зогсоох хэрэгтэй. Бид зүгээр л өөр нэг улсын доторх үндэстэн хоорондын маргалдаан зөрчилдөөнийг дэвэргэхэд л ашиглагдаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Хазарчуудын амьдралыг Афганы хазарчууд л шийдэх, зохицуулах ёстой. Хаа хамаагүй Монгол улс үүнд хамаагүй. Монголчууд туслах юм байна гэсэн худал мэдээлэл тэдний дунд тархвал тэд улам л зовж, гадуурхагдана. Өөрсдийн 3хан сая хүнээ яая гэж байж ёстой боль. Битгий бусдын тоглоом болоод бай.
keyboard_arrow_up