БНХАУ: Ши Жиньпиний ҮЗЭЛ СУРТЛЫГ сургалтын хөтөлбөрт оруулна БНХАУ: Ши Жиньпиний ҮЗЭЛ СУРТЛЫГ сургалтын хөтөлбөрт оруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ: Ши Жиньпиний ҮЗЭЛ СУРТЛЫГ сургалтын хөтөлбөрт оруулна

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

БНХАУ “Ши Жиньпиний улс төрийн үзэл суртал”-ыг  сургалтын хөтөлбөртөө нэмэхээр болжээ.

Тус улсын Боловсролын сайд “Ши Жиньпиний үзэл суртал өсвөр үеийнхэнд Марксист үзэл санааг ойлгоход туслах болно. Бүтээн байгуулагч, бие, сэтгэлийн хувьд тууштай, мэдлэг, чадвартай иргэнийг бүтээхэд удирдагчийн үзэл суртал хэрэгтэй.” гэжээ.

Хичээнгүй, хөдөлмөрч иргэнийг багаас нь төлөвшүүлэхийн тулд ийнхүү Ши Жиньпиний үзэл суртлыг бага ангиас эхлэн их сургуулийн хичээлийн хөтөлбөрт нэгтгэн заахаар болсон байна.

БНХАУ 2018 онд Ши Жиньпиний үзэл санааг хуулиндаа албан ёсоор тусгасан бөгөөд тэр үеэс зарим их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаанд мөн нэмэгджээ.

Ши Жиньпиний үзэл суртал үндсэн 14 зарчимтай бөгөөд:

  • “Бүрэн төгс, гүн гүнзгий шинэчлэлтийг хий, шинэ, шилдэг хөгжлийн санааг уриал
  • Хүн ба байгальтай зохицон амьдарна гэж амла
  • Олонх хүмүүсд намын үнэмлэхүй эрх мэдлийг цохон тэмдэглэ
  • “Нэг улс, хоёр систем”  болон эх оронтойгоо эргэн нэгдэхийн ач холбогдлыг онцол” гэх зэрэг үзэл санааг дэлгэрүүлдэг бөгөөд шинээр илүү өргөн хүрээг хамарсан үзэл санааг сурталчлах гэнэ.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630209
0 эможи

keyboard_arrow_up