Японы дахин найман мужид онцгой байдал тогтооно Японы дахин найман мужид онцгой байдал тогтооно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Японы дахин найман мужид онцгой байдал тогтооно

2021 оны 8 сарын 25

 Коронавирусний халдварын тархалтын байдал дордож байгаатай холбоотойгоор Японы Засгийн газар дахин найман муждаа онцгой байдлын дэглэм тогтоохоор болсныг тус улсын эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура өнөөдөр болсон шинжээчдийн комиссын хурлын үеэр мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, Айчи, Гифу, Миэ, Мияги, Окаяма, Шига, Хирошима болон Хоккайдо мужид онцгой байдал тогтоохоор болжээ. Хязгаарлалтын арга хэмжээ наймдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд есдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжлэх аж. Одоогийн байдлаар Токио, Осака, Окинава зэрэг Японы 13 бүс нутагт онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа юм.   "Эдгээр найман мужийн хувьд халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул бид онцгой байдлын дэглэм хэрэгжиж буй бүс нутгуудад оруулахаар шийдлээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, эрүүл мэндийн системд асар их ачаалал өгч байна" гэж Нишимура мэдэгджээ. Энэхүү шийдвэрийг халдварын тархалттай тэмцэх Засгийн газрын штабын хуралдаанаар албан ёсоор батлах аж.

Японд коронавирусний тархалтын байдал улам дордсоор байгаа бөгөөд өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын дээд үзүүлэлт тогтмол шинэчлэгдэж байгаа юм. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 1.34 сая давж, 15 700 хүн нас барсан бол 1.1 сая орчим хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 2000 орчим хүний биеийн байдал хүнд байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630164
0 эможи

keyboard_arrow_up