СУДАЛГАА: Хүнээс илүү нохой САЙН СОНСОГЧ байж чаддаг СУДАЛГАА: Хүнээс илүү нохой САЙН СОНСОГЧ байж чаддаг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Хүнээс илүү нохой САЙН СОНСОГЧ байж чаддаг

2021 оны 8 сарын 13

Arslan.mn
Их Британийн судалгаанаас харахад, хүмүүс хайртай дотны хүнээсээ илүү нохойг сайн сонсогч байж чаддаг хэмээн үздэг байна. Хүмүүс нохойтойгоо цаг агаар, өмсөх хувцас, ажил орлого, тэр ч бүү хэл санаа зовоож буй асуудал зэрэг бусдад дэлгэдэггүй зүйлсээ  нохойдоо илэн  далангүй  ярьдаг хэмээжээ.
Түүнчлэн нохойтойгоо:
-    Нохойгоо хэр их хайрладаг талаар (51%)
-    Нохойгоо гэртээ ганцааранг нь үлдээж буйдаа харамсаж буй талаар(41%)
-    Хамтрагчийнхаа талаар гомдоллох (29%)
-    Хөршүүдтэйгээ таарамжгүй байгаа талаар (20%)
-  Өмссөн хувцас нь зохиж байгаа эсэх (16%) талаар хамгийн их ярилцдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Судалгаанд оролцогчдын 37 хувь нь хамтран амьдрагчаасаа илүү нохойндоо хайртай хэмээн хариулсан байна. 

Arslan.mn
Судлаачид 2000 гаруй хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд нохойтойгоо хамгийн их ярилцдаг сэдвүүдийг жагсаан бичжээ. Үүнд:
-    Цаг агаар
-    Нохойтоогоо хаана салхилах вэ?
-    Нохойндоо хэчнээн их хайртай болох
-    Хоол
-    Нохойгоо гэртээ ганцааранг нь үлдээж байгаад харамсаж буйгаа илэрхийлэх
-    Санаа зовоож буй асуудлууд
-    Орой ямар хоол идэх вэ?
-    Өдөр болсон явдал
-    Хамтран амьдрагчийнхаа талаар
-    Телевизийн нэвтрүүлэг
-    Орой юу хийх вэ?
-    Хэнд  ч дэлгэдэггүй нууцууд
-    Сэтгэл баясгаж буй зүйлс
-    Завгүй ажиллаж байгаа талаар
-    Мөнгөний асуудлууд
-    Өнөөдөр өмсөх хувцас
-    Өмссөн хувцас нь зохиж байгаа эсэх болон спортын талаар хамгийн их ярилцдаг хэмээн дүгнэсэн байна.

Arslan.mn

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629778
0 эможи

keyboard_arrow_up