COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Америкчууд ДЕЛЬТА вирусэнд өвдөг сөхөрч байна

админ
2021 оны 7 сарын 29

Arslan.mn

АНУ-д сүүлийн өдрүүдэд корона вирусний дельта хувилбар эрчимтэй тархаж байгаа бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүсийг ч маск зүүхийг уриалж эхэлжээ.

Энэ сарын 27-ны өдрийн мэдээгээр АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенский өвчлөл ихтэй байгаа бүсүүдэд иргэд вакцин тариулсан, тариулаагүй заавал маскаа зүүхийг сануулсан байна. Мөн намар бага, дунд сургуулиудын хичээл эхэлмэгц сурагч, багш, ажилчид бүгд маск зүүж, хүн хоорондын зай баримтлах хэрэгтэйг дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хэмжээнд  халдвараар нас барагсдын тоо 48%-иар өсөж, тэр хэрээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Мөн шинээр илэрч байгаа халдварын тохиолдлын 83% нь дельта вирусээр өвчилж байна.

Arslan.mn

Эх сурвалж: news.yahoo.co.jp

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
629260
6 эможи

keyboard_arrow_up