COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Олимпын нээлтийн өдөр халдварын 19 тохиолдол илэрлээ

админ
2021 оны 7 сарын 23

Arslan.mn

Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж буй гурван хүнийг оролцуулан 19 хүний коронавирусний шинжилгээний хариу шинээр эерэг гарлаа гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ.

Энэ сар гарсаар наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо өдөрт хамгийн олноор нэмэгдсэн нь энэ бөгөөд гадаадын гурван тамирчин одоо 14 хоног тусгаарлагдахаар болж байна. Үлдсэн хүмүүсийн хувьд, гурав нь гэрээт ажилтан, гурав нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан юм.

Тухайлбал, 

ОХУ – Усан сэлэлтийн төрөлд өрсөлдөж буй тамирчин Илья Александрович Бородин Японд ирэхийн өмнө халдвар авч олимпод оролцох эрхгүй болжээ.

БНЧУ – БНЧУ-ын тамирчин Павел Сиручек Японд ирснийхээ дараа халдвар авч олимпод оролцох эрхгүй болжээ.

Нидерланд – Нидерланд улсаас скейтбордын төрөлд оролцож буй тамирчин Жэкобс Канди өөрийн цахим хуудсаараа дамжуулан халдвар авснаа мэдэгдэж, дараагийн буюу 2024 оны Парисын олимпод хүч үзэхээ илэрхийлсэн байна.

Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн, Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрч байна. 

Олимпын тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол өнгөрсөн бямба гарагт илэрсэн ба тухайн хүн наадамтай холбоотойгоор хилийн чанадаас ирсэн хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629044
0 эможи

keyboard_arrow_up