COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ТОКИО-2020“ олимпын нээлт Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ

админ
2021 оны 7 сарын 23

Arslan.mn

Токио 2020 олимпын их наадмын нээлт өнөөдөр /2021.07.23/ албан ёсоор эхэллээ. Олимпын нээлт Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх бол баг тамирчдын ёслолын жагсаал 20:30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирнэ.

Олимпын наадамд спортын 10 төрөлд манай улсын 43 тамирчин ур чадвараараа өрсөлдөж байгаа бол, манай улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орох юм.

Токио 2020 олимп спортын 33 төрөлд ойролцоогоор 200 гаруй орон, бүс нутгаас 11,000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийтдээ 17 өдрийн турш зохион байгуулагдах юм.

Мөн тус улсын цагдаагийн байгууллага халдвараас сэргийлэх, тамирчид, арын албаны ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 23-ны өдрийн оройноос 24-ний өдрийн өглөөг хүртэл олимпын нээлт зохион байгуулах газрын ойр орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629020
0 эможи

keyboard_arrow_up