Өмнөд Солонгост цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлжээ Өмнөд Солонгост цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгост цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлжээ

2021 оны 7 сарын 09

Why South Korea Is Far Ahead of the United States in COVID-19 Fight

Мягмар гарагт Өмнөд Солонгос даяар коронавирусийн халдварын 1,212 шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлснийг албаныхан өчигдөр зарлажээ.

Энэ нь тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор илэрсэн хоёр дахь өндөр тохиолдол болж байна. Цар тахлын гурав дахь давалгаа оргилдоо хүрэхэд буюу арванхоёрдугаар сарын 24-нд 1,240 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн нийт тохиолдлуудын 85 орчим хувь нь нийслэл Сөүл орчмын хүн ам шигүү суудаг хэсэгт бүртгэгджээ.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх хэсэг нь 20-30 гаруй насны нийгмийн идэвхтэй, вакцинд хамрагдаж амжаагүй хүн амын бүлэг байгааг Солонгосын Халдварт Өвчинтэй Тэмцэх Байгууллага мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газар одоо хэрэгжиж байгаа онц байдлын дэглэмийг хэвээр үргэлжлүүлэх ба нөхцөл байдал цаашид яаж өрнөхөөс хамааран чангаруулах эсэхээ шийдэхээр болжээ.

“Одоогийн нөхцөл байдлыг бид 2-3 өдрийн дотор хяналтдаа оруулж чадахгүй бол илүү хатуу дэглэм тогтоох хэрэгтэй болно” гэж тус улсын ерөнхий сайд Ким Бү Кюм засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр түвшний буюу хамгийн хатуу дэглэмийн үед оройн 6 цагаас хойш 3-аас олон тооны хүн цугларахыг хориглож, ресторан, кафе, бааруудын үйл ажиллагааг оройн 10 цагаар хязгаарлаж, зугаа цэнгээний үйлчилгээнүүдийг хориглох юм.

Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 163 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 2,033 хүн нас баржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
628695
1 эможи

keyboard_arrow_up