СУДАЛГАА: “Файзер“, “АстраЗенека“ вакциныг холих нь сайн хамгаалалт өгдөг СУДАЛГАА: “Файзер“, “АстраЗенека“ вакциныг холих нь сайн хамгаалалт өгдөг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: “Файзер“, “АстраЗенека“ вакциныг холих нь сайн хамгаалалт өгдөг

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Хоёр өөр төрлийн вакцины нэг, хоёрдугаар тунг хольж тарьснаар Ковид-19 өвчнөөс илүү найдвартай хамгаалалт өгдөг гэсэн дүгнэлтэд Их Британийн эрдэмтэд хүрчээ.

Учир нь Их Британи эрдэмтэд “Файзер“, “АстраЗенека“ вакциныг хольж тарин туршиж үзжээ. Ковидын вакцины Com-Cov судалгаанд 50-иас дээш насны сайн дурын 850 хүн оролцож, хоёр өөр вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэсэн байна.

Судлаачид "АстраЗенека" болон "Файзер" вакцины холимог нь хоёр тун АстраЗенека вакцинаас харьцангуй их эсрэг бие үүсэхэд нөлөөллөө гэжээ.

Тиймээс хоёр өөр вакцин хольж хэрэглэх нь вакцинжуулалтын хөтөлбөрийг хөнгөвчлөхөд тусална гэж үзсэн байна. 

Одоогоор Испани, Герман зэрэг улсууд вакцинаа хольж тарьж эхлээд байна. Гэвч эрдэмтэд энэхүү судалгааны үр дүн нэг төрлийн вакцинаар вакцинжуулж буй үйл явцад итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээсэй гэж бодож буйгаа онцлон хэлсэн байна.

Мөн Их Британид коронавирусийн аль вакциныг гурав дахь тун болгон ашиглавал хамгийн үр дүнтэй байхыг туршиж эхэлсэн. Кэмбрижи дэх Адденбрукын эмнэлэгт 180 хүн сайн дураараа оролцож долоон вакцин тариулах аж.

Эх сурвалж: ВВС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628383
0 эможи

keyboard_arrow_up