ОХУ-ын Элчин сайд Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа оржээ ОХУ-ын Элчин сайд Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа оржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Элчин сайд Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа оржээ

2021 оны 6 сарын 21

Arslan.mn

ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов ням гарагт Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа орсон тухай АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "ABC News" сувагт ярилцлага өгөхдөө тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсоных нь хариуцлагыг Оросын удирдлагад хүлээлгэх ёстой гэж мэдэгдсэний дараа хүнд хэцүү цаг үеийг туулж буй Орос-Америкийн харилцаа улам дордсон юм. Цагаан ордны тэргүүн мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг "алуурчин" гэж үзэж байгаа эсэхийг асуухад "ТИЙМ" хэмээн хариулсан.  Үүнээс болж  АНУ, ОХУ-д суугаа хоёр улсын элчин сайд нар нутаг буцсан байна. 

Харин зургадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болж, Путин, Байден нар Элчин сайд нараа буцаахаар тохиролцсон юм.

Одоогийн байдлаар АНУ-ын Элчин сайд Жон Салливан Москвад хэзээ эргэж ирэх талаар Төрийн департамент болон Цагаан ордон одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628026
0 эможи

keyboard_arrow_up