Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд ард түмнийхээ болон өөрийн нэрийн өмнөөс баяр хүргэв.

“Ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан таны ялалт улс орныхоо хөгжилд оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмрийн тань үр дүн бөгөөд Монголын ард түмэн танд итгэж байгаагийн тод илрэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх таны цаашдын үйл хэрэг амжилтад хүрнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” гэж Ерөнхийлөгчийн баярын цахилгаанд онцлон тэмдэглэжээ.

Мөн К.Токаев, Казахстан, Монголын уламжлалт харилцаа харилцан хүндэтгэх зарчим, бүх талын хамтын ажиллагаанд тулгуурлан улам өргөжин бэхжиж буйд миний бие туйлын баяртай байдаг хэмээгээд, Казахстан улс хоёр орны хоорондын түншлэлийг хоёр талт болон олон талт хэлбэрээр өргөжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627779
0 эможи

keyboard_arrow_up