ВИДЕО: БНСУ-д автобусны дээрээс барилга нурж, 9 хүн амиа алджээ ВИДЕО: БНСУ-д автобусны дээрээс барилга нурж, 9 хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: БНСУ-д автобусны дээрээс барилга нурж, 9 хүн амиа алджээ

2021 оны 6 сарын 10

Arslan.mn

БНСУ-д таван давхар барилгыг буулгах ажил явагдах үеэр ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан автобус нурангид дарагдаж 9 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Осол Күанжү хотод болсон бөгөөд барилга нуран унасны улмаас мөн 8 хүн ноцтой бэртэл авсан байна.

Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нурангид дарагдсан автобусанд 17 хүн сууж байсан аж.

Автобусанд 12 хүн байсан гэж гал сөнөөгчид эхлээд таамаглаж байсан хэдий ч аврах ажиллагааны үеэр нурангид дарагдсан хүний тоо нэмэгдэж байжээ. Тийнхүү аврагчид нуранги дор гацсан байж болзошгүй хүмүүсийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
627720
2 эможи

keyboard_arrow_up