Хатан хаан II Элизабетийн 95 насны ой өнөөдөр тохиож байна Хатан хаан II Элизабетийн 95 насны ой өнөөдөр тохиож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хатан хаан II Элизабетийн 95 насны ой өнөөдөр тохиож байна

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабетийн 95 насны төрсөн өдөр тохиож байна.

Гэхдээ түүний нөхөр, Эдинбургийн гүн Филиппийн оршуулгаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд гашуудал зарласан учир насны ойн баяраа тэмдэглэхгүй болжээ.

Хатан хаан жил бүрийн төрсөн өдрөө 4-р сарын 21-нд гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж, олон нийт зургаадугаар сард тэмдэглэдэг уламжлалтай байдаг билээ.

Arslan.mn

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд хаан ширээнд заларчээ. Тэрбээр хаан эцэг IV Жоржийг нас барсны дараа долоон вант улсын хаан ширээнд суусан байна.Хаан ширээг залгамжлах хүндхэн үүргийг хүлээхдээ хатан хаан ердөө 26 настай байсан аж. Тэрээр 19 настайдаа Шотландын гүн Филипптэй гэрлэсэн. Хатан хаан II Элизабетыг билгэ тэмдгийн шинж чанартай удирдагч хэмээн үздэг ч тийм биш. Хатан хаан шаардлагатай гэж үзвэл Лорд болон сайд нарын танхимд үг хэлдэг.

Мөн Ерөнхий сайд түүнд жилд нэг удаа ажлаа тайлагнадаг. II Элизабет шаардлагатай нөхцөлд онц байдал тогтоох, цэрэг илгээх эрхтэй. Английн хатан хааны арми улсынхаа сүр хүчийг үргэлж илтгэж, олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцдог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625802
1 эможи

keyboard_arrow_up